"Пирамид-Орд" ХХК-ийн захирал Г.Цолмон нь дутуу баригдсан барилгаа барьцаалж 15 тэрбумын зээл аваад, охин нь бүгдийг нь бэлнээр авч зарцуулжээ

Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна. Бид "Изинис Эйрвэйз" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаарх мэдээллийг онцолсон бол энэ удаад "Пирамид-Орд" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалтын талаарх мэдээллийг онцолж байна. 

"Пирамид орд" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан 15 тэрбумын зээлтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон ЕТГ-ын дэд дарга Г.Байгалмаа нарыг гэрчээр дуудсан ч тэрээр "өөр ажилтай" гэх шалтгаанаар ирэх боломжгүй гэжээ. 

"Пирамид орд" ХХК-ийн хамаарал: 

"Пирамид орд" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Ц.Хонгормаа, Б.Ганзориг, С.Нямдэлэг нар хасагдсан бол Г.Цолмон 100% хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Хувьцаа эзэмшигч Г.Цолмон нь Ц.Хонгормаагийн аав. Г.Цолмон нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хамаарал бүхий хүн. ШЕЗ-ийн гишүүн Д.Дамдин-Од нь Г.Цолмонгийн баз. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь МоАХ-ны ХУД дэх газар дээрээ "Пирмаид-Орд" ХХК-ийн барилга бариулахыг зөвшөөрсөн баталгаа гаргасан байдаг. Үүнд нь ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа нар гарын үсэг зуржээ. 

Шинжээчийн дүгнэлт:

Зээл зориулалтын бусаар зарцуулагдсан. "Пирамид орд" ХХК Хөгжлийн банкнаас 296 айлын "Буман залуус" хороолол барихаар 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Анх зээл авахдаа барьцаа хөрөнгө хангаагүй байсан. Хөгжлийн банкны барьцаа нь хангалтгүй гэсэн үзүүлэттэй байсан ч нийт таван удаагийн гүйлгээгээр Хөгжлийн банкнаас авсан 14,9 тэрбум төгрөгийг "Пирамид-Орд" компанийн данс руу шилжүүлсэн.

Зарцуулалт: 

"Пирамид-Орд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Хонгормаа нь

4,9 тэрбум барилгын материал

78 удаа гүйгээгээр 8,1 тэрбум төгрөг бэлэн зарлага

5 удаа хувийн данс руу 120 сая

5 удаагийн гүйгээгээр  320 сая

34 удаа  4,8 тэрбум барилгын материал гэсэн утгаар шилжүүлж авчээ. 

"Пирамид-Орд" компанийн захирал Г.Цолмон: 

-Бүрэн хэрэгжчихсэн төсөл. Хувьдаа зарцуулсан гэдэг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

"Пирамид-Орд" компанийн захирал Г.Цолмонгийн аав Б.Ганбаяр:

- "Пирамид-Орд" Хөгжлийн банкнаас авсан зээлийг барилгын бригад, туслан гүйцэтгэгч нарт бэлнээр өгсөн. Тэд дандаа бэлнээр мөнгөө авдаг. Бүгд баримттай гэрээтэй .2019 онд  Барилга нь баригдаад  300 айл  нь орчихсон.

"Бэсон" ХХК-ийн захирал Д.Батжаргал: /Тэрээр сонсголд өөрийн хүсэлтээр оролцох хүсэлт гаргажээ/

-2017 онд "Пирамид-Орд"-ын захирал Г.Цолмонтой "дутуу барилгыг гүйцээх" гэрээ хийж барилгыг гүйцээхээр ажиллаж эхлэсэн. 35,000,мк2 төсөл намайг анх очиход 12,000 мк2 баригдсан байсан.

Гэтэл энэ компани дутуу баригдсан дөрвөн 16 давхар барилгыг хөгжлийн банкны барьцаанд тавьж 15 тэрбумын зээл авсан байгаа юм. Дундаа үйлчилгээний төвөөр холбогдох ёстой байсан. Намайг ороход үйлчилгээний төвийн суурь нь ч тавигдаагүй байсан. 2015 онд хятадуудаар бариулж байгаад хятадуудаа визний зөрчилтэй гэсэн нэрээр ямар ч төлбөр төлөхгүйгээр хөөж гаргасан. Энэ компани нь барилгын бүрэн цутгалтыг авсны дараа манай компанийг барилгын талбайгаас хөөсөн. Би энэ компаниас төлбөрөө авахын тулд 4 жилийн турш шүүхдэлцэж байна. Энэ бол мөнгөтэй компани гэдэг нь харагдаж байгаа биз, 3-4 өмгөөлөгчтэй...

2018 онд барилгаа барьж дуусаад тусгай зөвшөөрөл худалдаж авсан. Улсын комиссийн актыг хуурамчаар үйлдсэн. Хөгжлийн банкнаас зээл авснаа надаас нуусан байсан. 2018 онд дахин Хөгжлийн банкнаас найман тэрбум төгрөг авах санал гаргасан. Энэ банк удахгүй дампуурна, эргэж төлөхгүй гэж надад хэлж байсан.

Оролцоотой хамүүсийг нь та бүхэн сонслоо шүү дээ. Х.Баттулга, Г.Байгалмаа, Ж.Эрдэнэбат, Д.Дамдин-Од гэж хүмүүс...

Өөрөө захиалагч нь болоод өөрөө гүйцэтгэгч болдог компани. Энэ хэргэээр хууль шүүхээр явахаар Г.Цолмонд хууль үйлчилдэггүй. Г.Цолмон нь өөрөө  Жаргалтулгын Эрдэнэбатын хамаарал бүхий хүн.

Шүүхийн  ерөнхий зөвлөлд байсан Дамдин-Од нь Г.Цолмонгийн баз. Хууль шүүхийн байгууллага, поркуророор дотор нь ажилладаг юм шиг орж гардаг.  Мөрдөн байцаагч нь өрөөндөө хамт хоол идээд сууж байдаг байсан, хэмээн ярьсан юм.  

Дүгнэлт:

"Пирамид-Орд" ХХК нь Хөгжлийн банкнаас 15 тэрбумын зээл авахдаа дутуу баригдсан байраа барьцаалаад зогсохгүй, барилгын тусгай зөвшөөрлийг худалдаж авч, мэргэжлийн хяналтын дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн гэх зэрэг хууль бус маш олон үйлдлүүд гаргажээ. Улмаар "Буман залуус" хорооллын оршин суугчид өнөөдрийг хүртэл байрны гэрчилгээг авч чадаагүй байгааг Түр хоооны хяналтын сонсгол дээр ил гаргаж дэлгээд байна.

 

https://tsahiur.mn/n/s/12963

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen