Jacon Mamoa сайн эцэг болно гэж боддог
Таны амралтын өдөрт зориулан орчууллаа. Сүүлийн үед хит болоод байгаа Aquaman киноны гол дүрд тоглосон Jacon Mamoa.
Тэр эхнэрээ найман настай байхдаа анх олж харсан байна. Jacon Mamoa өөрийгөө эцэг болно гэдгийг мэддэг байсан ч жүжигчин болно гэж хэзээ ч бодоогүй байна.
Түүний эцэг эх салсны дараа ээж нь түүнийг өсгөсөн бөгөөд ээжийнхээ зурсан зурагнуудаас дэлхий ертөнцийг харж өсчээ. Түүнчлэн тэрээр телевизээр гарах жүжигчин Lisa Bonet-ийг үзэж ухаарал авдаг байлаа, тэр ч бүү хэл түүний үсний стиллээр үзээ янзалдаг байв.
Түүний ээж амьдралаа авч явах гэж дөрвөн ажил хийдэг байсан ба түүнд туслах гэж цагийн 5 доллароор дэлгүүрийн ажилд орсон байна. Тэрээр модел хийж, түүний гаднах байдлыг нь доторх сэтгэлийн хамт харах хэн нэгнийг олохыг мөрөөддөг байлаа.
Би хүн болгон шиг л өгсөж уруудаж явсан. Миний хийж чадах зүйл бол өөрөөрөө байх байсан. Jason анх Lisa-тай уулзахад тэр зочид буудалд амьдарч байсан бөгөөд түүнийг анхны болзоонд урихдаа машин ч байсангүй. Lisa-г дуртай пивоо захиалахад л тэр өөрийн ижлээ олсноо мэдсэн юм.
Ихэнх хүмүүс Jason-ий гаднах үзэмжийг үнэлдэг, зарим нь түүнийг “хөөрхөн хүү” гэж дуудах нь ч бий. Харин Lisa түүний бүх зүйлийг олж харсан байна. Нэгэн орой бааранд архины шилээр нүүрэндээ цохиулж 140 оёо тавиулжээ. Үүнийг бүтэлгүйтэл гэж харахын оронд энэ асуудлыг өөртөө сайн зүйл болгон харжээ, түүний сорви нь түүний үзэн яддаг “хөөрхөн хүү” имижийн халхавчлах болов. Энэ бүхэн Lisa-гийн түүний тухай бодлыг өчүүхэн ч өөрчлөөгүй юм.
Lisa эцэггүй өссөн бөгөөд Jason түүний хажууд үргэлж байж түүнийг хэзээ ч ганцаардуулаагүй юм. Гэхдээ Jason дэлхий дээрх өөрийн газрыг олох шаардлагатай байлаа. Өөрийн замаа олох. Гэр бүлээ тэжээхийн тулд тэрээр жүжиглэдэг байсан ч эцсийн дүндээ тэр эцэг болохыг хүсч байгаагаа ухаарсан юм.
Aquaman кинонд ганц бие эцгээрээ өсгүүлж буй дүрд тоглох нь түүний сэтгэлийг ихээр хөдөлгөж, нулимс унагахдаа тэрээр ээжийгээ бодож байжээ. Тэр одоог хүртэл ээждээ өөрийн жүжиглэх төслүүдийг үзүүлэх дуртай бөгөөд ээждээ алдартнуудыг танилцуулж дөнгөхөөр болжээ.
Хэдийгээр тэр дэлгэц дээр супер баатрын дүрд тоглодог ч ганц бие ээжүүд бол жинхэн баатрууд гэж боддог. Түүний хамгийн чухал ажил бол хүүхдүүдээ өсгөх гэдэгт итгэдэг ба түүний зам мөр хэзээ ч энүүн шиг тодорхой байсангүй.
“Би гайхалтай нөхөр, эцгээр дурсагдахыг хүсдэг." гэжээ.
ГЭР БҮЛ НЭГДҮГЭЭРТ .... www.oyuna-erica.com