Хулчгар эрийн шийтгэл

Хулчгар эрийн шийтгэл

 

Дэлхийн хоёрдугаар дайны хүнд хэцүү он жилүүдэд бүх улсын зэвсэгт хүчинд нэгэн хүндхэн асуудал үүссэн нь цэргээс оргох явдал байлаа. Гитлерийн Германаас гэхэд дайны жилүүдэд цэргээс оргосон хэргээр 50,000 гаруй цэргүүд цаазаар авахуулсан бол АНУ-ын армиас нийт 21,000 цэрэг армиас оргон цэргийн хуулиар цаазын ял сонссон юм. Гэвч цаазын ялыг гүйцэтгэх эцсийн мөчид уг тогтоолыг өөрчлөн тэднийг өршөөдөг байжээ. Харин АНУ-ын хувьд дэлхийн хоёрдугаар дайны явцад ердөө ганцхан цэрэг цаазаар авахуулсан байдаг бөгөөд түүнийг Эдди Словик хэмээдэг аж.

1920 онд төрсөн Польш гаралтай Америк эр хүүхэд байхаасаа эхлэн халаасны хулгай хийж улмаар танхай, зодоон зэрэг олон хэрэг үйлдэн хэд хэдэн удаа хууль хяналтын байгууллагын гараар орсон уг эр 1942 гэр бүлтэй олон арай тогтвортой амьдрах болсон байна. Гэвч эх орон даяар фашизмыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөсөн бөгөөд олон мянган эрчүүд өрнийн улсуудыг фашизмын савраас салгахаар сайн дураараа цэрэгт бүртгүүлэх болжээ. Харин Эдди Словикыг хийх ажилгүй, нийгэмдээ ямар ч үр бүтээлгүй, эцэг эхтэйгээ амьдардаг нэгэн тул АНУ-ын засгийн газраас хүчээр цэрэгт татсан аж.

Тэрээр 1944 оны 1-р сарын 24-ны өдөр Техас мужийн цэргийн хээрийн бэлтгэлийн анги дээр очин түргэн хугацааны бэлтгэлд хамрагдан дуусгаад Франц уруу 28-р явган цэргийн дивизэд харьяалагдсан байна. Түүнийг Францад очмогц жинхэнэ там угтаж авчээ. Германы хуягт танкууд Америкийн цаасан танкуудыг ганц буудалтаар устгаж байхад Америк танд нэг Герман танкийг дор хаяж дөрөв буудаж байж устгадаг байв. Мөн зэвсгийн хувьд ч Германчууд хэтэрхий хүчирхэг байсан тул өдөр болгон олон зуун эрчүүд түүний дэргэд амиа алдаж байлаа. Иймд 1945 оны 1-р сарын 12-ны өдөр тэрээр цэргээс оргохоор зугтсан боловч хэдхэн хоногийн дотор баригдсан байна. Түүнд ангийн дарга нь зэвсгийг нь дахин атгуулж эр цэрэг мэт нэр төртэй тулалд гэхэд уг эр өөрийгөө дахиж оргоно, яасан ч тулалдахгүй, өөрийнх нь орголтыг хэн ч зогсоож чадахгүй зэрэг олон зүйл ярьжээ. Иймд АНУ-ын Атлантын далайн цэргийн эвслийн ерөнхий командлагч генерал Эйзенхаур уг байлдагчийг бусад цэргүүдэд сануулга болгох зорилгоор цаазаар авах ялд гарын үсэг зурсан байна. Тэрээр цаазын ял сонссон нийт 21,000 Америк цэргээс цор ганцаараа цаазлуулсан нь юм. Түүний ялыг 1945 оны 1-р сарын 31-ны өдөр гүйцэтгэжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen