Байгалийн баялгийг ард түмэнд өмчлүүлэх Шинэ дээд хуулийг дэмжлээ

Байгалийн баялгийг ард түмэнд өмчлүүлэх Шинэ дээд хуулийг дэмжлээ

 

Ард түмнийхээ сайн сайхан аж амьдрлын төлөө ажиллаж байх ёстой УИХ, МАН, АН-ынхан өнөөдөр саарал ордонд улс төрийн тогтворгүй байдал үүсгэн сандал ширээ, эрх мэдлийн төлөөх тулаан болж буй энэ өдрүүдэд улс төрийн том хүчний нэг МАХН-ынхан хөдөө орон нутагт ард түмэнтэйгээ уулзаж тэднийхээ саналыг сонсон ажиллаж байна. Энэ сарын 6-нд МАХН-ын дарга Монгол Улсын  гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, намын дэд дарга С.Ганбаатар, гүйцэтгэх товчооны гишүүдийн хамт Төв аймгийн   Борнуур, Баян-чандмань, Батсүмбэр, Нарийн тээл, Цээл суманд ажиллаж сумын удирдлагуудтай уулзахын зэрэгцээ БНМУ-ын Шинэ дээд хуулийг  ард түмнээр хэлэлцүүлж санал авах уулзалтуудыг хийлээ. Улаанбаатар хотын иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүн болон төмс, хүнсний ногоогоор хангаж байдаг  Борнуур сумын  удирдлагууд болон иргэд Шинэ дээд хуулийг дэмжиж батлуулахын төлөө нам харгалзахгүйгээр нэгдэхээ илэрхийлж байна.  Борнуур сумын иргэд хоёр намыг ээлжилж сонгосноор бид юу ч хожсонгүй. Тиймээс нам гэж талцахгүйгээр сум орон нутгаа хөгжүүлье гэвэл МАХН-аас  боловсруулсан  Шинэ дээд хуулийг дэмжиж батлуулахын төлөө нэгдэе гэж байлаа.

Шинэ дээд хуульд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бататгасан заалт тусгаж намаар талцах боломжийг хаасан заалт оруулж  анхаарлаа хандуулах нь зөв гэж  Борнуур сумын ахмадын хорооны дарга П.Баасанжав ярьж байна. Төв аймгийн Баянчандмань суманд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан залуучуудтай хийсэн уулзалтад МАХН-ын дарга Н.Энхбаяр Шинэ дээд хуульд тусгасан боловсрол, эрүүл мэндийг үнэгүй болгож төрөөс ажлын байрыг бэлэн байлгах гарц шийдэл, байгалийн баялгийн үр шимийг ард түмэнд ижил тэгш хүртээх  тухай дэлгэрүүлэн тайлбарлаж тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Мөн Төв аймгийн Батсүмбэр сум зөгий болон эрчимжсэн мал аж ахуйн газар тариалангийн үйлдвэрлэлээр тэргүүлж буй сум. Тус сумын иргэд “Бид өөрсдийн бололцооны чинээгээр ажиллаж байна. Амьдрал огцом дээшилж өгөхгүй нэг хэвэндээ байгаа нь төрөөс биднийг дэмжихгүй байгаатай холбоотой. ЖДҮ-ийн зээлийг бидэнд олгож байсан бол  сум, аймаг улсын хөгжил мэдэгдхүйц дээшилж сүүний үйлдвэртэй болчих байлаа.

Үйлдвэртэй байсан бол  нэмүү өртөг шингээсэн төрөл бүрийн цагаан идээг боловсруулж хотынхоо ард иргэдийг ченжийн гар дамжсан элдэв хольцгүй эко бүтээгдэхүүнээр хангах боломж байсан. Үүнийг одоо өөрчлөх цаг ирсэн гэдгийг МАХН-аас боловсруулсан  Шинэ дээд хууль бидэнд гарц болох үндсэн хууль мөн байна” хэмээсэн юм. Түүнчлэн Батсүмбэр сумынхан  зөгий аж ахуй эрхэлж амьдралаа залгуулдаг. Тэд зөгийн аж ахуйг хөгжүүлэх боломж дүүрэн байна. Гагцхүү төрөөс дэмжих тал дээр учир дутагдалтай зүйл их байна. Жинхэнэ эко бал гаргадаг шар зөгий манайд л байдаг. Мөн алдартай шар төмсөөрөө чипсний үйлдвэр байгуулах боломжтой. Төсөл хөтөлбөр авдаг хэрнээ огт хэрэгждэггүй гэж иргэд нь хуучилж байв. Ийнхүү газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлж буй энэ сумдын иргэд сум орон нутгаа хөгжүүлье гэвэл нам харгалзахгүйгээр шударга үнэний төлөө нэгдэх цаг үе ирснийг сүүлийн үед өрнөж буй  улс төрийн тогтворгүй байдал, намуудын доторх талцал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөөх сандал ширээгээ булаалцалдсан үйл явдал бидэнд сануулж одоо л хөдлөх цаг ирсэн. Урагшаа харж ард түмэн биднийг сонсож яваа МАХН-ынханд талархаж байна гэлээ.

 

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen