Сирийн арми Пальмира хотыг "Исламын улс"-аас чөлөөлснөө зарлалаа

Сирийн арми Пальмира хотыг "Исламын улс"-аас чөлөөлснөө зарлалаа

 

Сирийн Засгийн газрын хүчин Оросын дэмжлэгтэйгээр дэлхийн соёлын өвд тооцогддог Пальмира хотыг "Исламын улс" алан хядагч бүлэглэлийнхнээс чөлөөлсөн байна. Тус улсын төв хэвлэл энэ тухай мэдэгдэхийн зэрэгцээ чөлөөлөх ажиллагааны үеэр хоёр талын халдлагад өртөн сүйдсэн байшин барилгын нурангыг цэвэрлэж байгаа тухай ч мэдээллээ.

Сирийн Засгийн газар Пальмира хотыг хоёр дахь удаагаа чөлөөлөөд байгаа нь энэ юм. Тодруулбал, "Исламын улс" террорист бүлэглэлийн дайчид хамгийн анх 2015 оны тавдугаар сард тус хотыг булаан авсны дараа 2016 оны гуравдугаар сард Засгийн газрын хүчин террорист бүлэглэлийнхнээс Пальмира хотыг эргүүлэн авсан. Гэвч өнгөрсөн оны 12 дугаар сард дахин алдсаны эцэст энэ удаад хотыг алан хядагчдаас бүрэн чөлөөллөө. Эхний удаад хотыг эзлэн түрэмгийлэх үеэр түүх соёлын ховор нандин олон олдвор, үзмэрүүд устаж сүйдсэн юм. 

Мөн өнгөрсөн сард Сирийн сөрөг хүчнийхэн Туркийн армийн дэмжлэгтэйгээр хойд бүс нутгийн стратегийн түшиц газар болох Аль-Баб хотыг "Исламын улс"-аас чөлөөлсөн. Үүний хариуд террористуудын олон халдлага дайралтууд болсон. Энэ удаад Пальмира хотыг чөлөөлснөөр алан хядагчдын үйл ажиллагаа улам бүр идэвхжих болоод сулрах эсэх нь тодорхойгүй байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen