НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 13:00 цагт болно. Энэ удаагийн тохиролд 2026 оны аравдугаар сарын 1-31-ний өдрүүдэд худалдан авалт хийж, цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлсэн иргэд оролцох юм.
Сугалаанд азтан болсон иргэдэд олгох урамшууллыг тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн төлбөрийн баримтын хэвлэлтийн өсөлтийн хувийг харгалзан нэмэгдүүлдэг байна. Сугалааны тохирол болон урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.



