Мах шарж, шорлог хийх зуух байхгүй бол яах вэ?

Мах шарж, шорлог хийх зуух байхгүй бол яах вэ?Урин дулаан цаг ирж хэн бүхэн л найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд гарч аялаж зугаалан амттай мах шарж, шорлог хийж цагийг зугаатай өнгрөөдөг.

 

Гэтэл сайхан агаарт гараад мах шарж, шорлог хийх гэтэл зориулалтын зуух, аппарат байхгүй, олдохгүй байх тохиолдол байдаг шүү дээ. Энэ үед бүү гутраарай. Үүнийг амархан бөгөөд хөгжилтэй аргаар шийдэх санаанууд бий. 

Амталсан мах, шорлогийг шарахын тулд танд ноцоож асаасан гал болон зуух хэрэгтэй байдаг. Зуухыг олон зүйлээр орлуулж болох ба ингэж хийх нь махны амтанд огтхон ч нөлөөлөхгүй бөгөөд хөгжилтэй гэмээр доорх санаанууд танд гарцаагүй туслана.

 

1. Адил хэмжээтэй хөндлөн чулуу эсвэл тоосгыг зэрэгцүүлэн өрөөд шорлогоо шарж болно. Гал алдахгүйн үүднээс тойруулан чулуу өрөөрэй.

2. Томоохон тайрдас модыг ашиглан шорлог хийж болох ба энэхүү моднуудыг шатаахгүйн үүднээс норгож байгаад хэрэглээрэй. Модыг өнхөрч гулсахаас сэргийлж сайтар эвж, тогтоож өгөөрэй. Хавтгай тайрдас модыг босгож хөндлөн хэвтүүлээд ашиглаж ч болно. 

3. Зуух болгож мах, шорлог шарж болохоор хаягдал төмрийн сэгийг ашиглаж болно. жишээ нь компьютерийн процессорны гаднах төмөр байх жишнээний хэхэ. 

4. Заавал зуух гэлгүйгээр шорлогийг тогтоогоод шарж болохоор хөндлөн суурьтай төмөр ч байсан болно.


5. Мөн янз бүрийн сараалжин төмөр тор зэргийг ашиглан амталсан мах, шорлог шарахад тохиромжтой.


6. Голын эрэг дээр томхон хайрга чулуун дунд гал түлж ноцоогоод шорлог хийхэд бүр ч сайхан амттай болдгийг та мэдэх үү. Байгалийн чулууг байгаагаар нь ашиглаж байна гэсэн үг. 


Ингээд ямар төрлийн махыг ямархуу амтат сүмсээр хэрхэн амтлаж салахын аргагүй амттай шорлог хийж сурмаар байвал энд анхаарлаа хандуулна уу.

Шорлог хийх махны төрлөөс шалтгаалан 500гр мах тутамд хэрхэн өөр өөр амч, чанартайгаар амтлах жоруудыг хүргэж байна. Махны хэмжээ ихсэх тусам амтлагч орцуудаг нэмээрэй

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen