Согтуурсан үедээ 10 настай дүү рүүгээ буцалсан ус цацаж, түлсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

Согтуурсан үедээ 10 настай дүү рүүгээ буцалсан ус цацаж, түлсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

 

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхэд рүү халуун ус цацаж, түлсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух М гэх 42 настай эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж, хамт амьдардаг нагац дүү болох 10 настай охин руу буцалсан ус цацаж, түлжээ. Тус хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс мөрдөн шалгаж байгаа аж. Харин түлэгдсэн охин  ГССҮТ-ийн Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen