Дэлхий даяар 1990 оноос хойш дундаж наслалт уртсаж байна

Дэлхий даяар 1990 оноос хойш дундаж наслалт уртсаж байна

 

Вашингтоны их сургуулийн Эрүүл мэндийн үнэлгээний хүрээлэнгийн эрдэмтэд 1990 оноос хойш дэлхий даяар дундаж наслалт 6.2 жилээр нэмэгдсэнийг тогтоожээ. Энэхүү судалгааг шинжлэх ухааны The Lancet сэтгүүлд нийтэлжээ .

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, амьсгалын замын халдвар, цус харвалт, зүрхний титэм судасны өвчлөл зэрэг нас баралтын гол шалтгаан болдог өвчний эсрэг үр дүнтэй тэмцсэний ачаар сүүлийн гучин жилийн хугацаанд хүний нас урт наслаж эхэлсэн байна.

Хэдийгээр Ковид19 цар тахлын улмаас нийгмийн эрүүл мэндийн салбарт олон сорилт бэрхшээлтэй тулгарсан ч Зүүн Өмнөд Ази, Зүүн Ази, Далайн орнуудад хорт хавдар, амьсгалын замын халдвар, цус харвалтаас үүдэлтэй нас баралтыг бууруулсан нь дундаж наслалтыг 8.3 жилээр нэмэгдүүлжээ. 

Бүс нутгийн түвшинд Зүүн Африк, Сахарын цөлөөс өмнөх бүсийнхний нас 1990 онтой харьцуулахад 10.7 жилээр нэмэгдсэн байна. Цусан суулгалт өвчинтэй хийсэн тэмцэл ийнхүү үр дүнгээ өглөө. 

Ковид19 хүн төрөлхтний амьдрал, эрүүл мэндийн гол аюулын нэг хэвээр байна гэдгийг эрдэмтэд сануулжээ. Судалгааны дүн халдварт бус өвчлөл тэр дундаа чихрийн шижин, бөөрний өвчлөл нэмэгдэж буйг харуулжээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen