Хилчид рингин дээр тулалдав

 

Хилчид рингин дээр тулалдав

 

Дархан хилийг тайван байлгахын тулд хилчид эрсдэлтэй нүүр тулах нь элбэг. Магадгүй өдөр бүр шахуу хилзөрчигчтэй таарч мэднэ. Хил зөрчигчид хутга, мэс, буутай  довтлох  тохиолдол цөөнгүй. 4-5-уулаа ч дайрч мэднэ. Энэ болгонд хилчдээс тулааны ур чадвар, арга мэх шаардах нь гарцаагүй. Тэгвэл хилчдийг танхай, балмадэтгээдээс эх орноо, өөрсдийгөө хамгаалахад мэргэжлийн хэмжээнд бэлтгэж эхэллээ. Үүний эхлэлийг тавьж Хилхамгаалах ерөнхий газраас хилчдийнхээ дунд гардан тулааны тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсанюм.

 
Хилийн бүх отряд, ангиудаас шилэгдэж ирсэн гардан тулааны мастерууд хэд хоногийн турш рингин дээр тулалдав.
Гардан тулааны хоёрдугаар шатны тэмцээнд хилийн ангиудаас 90 гаруй офицер, ахлагч, гэрээт 65, 70, 75 кг-ийнжингийн төрөлд өрсөлдсөн юм.  Өөрөөр хэлбэл, гардан тулааны тэмцээнд амжилттай оролцсон  тамирчдыг сонгоншалгаруулж хилийн анги отрядад сургагч багшаар явуулах юм байна. Тэмцээний талаар ХХЕГ-ын Сургалтынхэлтсийн Гэрээт хилчин хугацаат цэргийн албан хаагчийн сургалтын офицер хурандаа Ц.Эрдэнэ "Хил хамгаалахбайгууллагын 2017 онд зохион байгуулах үндсэн арга хэмжээний төлөвлөгөөнд цэргийн гардан тулааны аваргашалгаруулах тэмцээнийг тусгасан. Энэ тэмцээн бараг сүүлийн 20 гаруй жил зохион байгуулагдаагүй.  Тэмцээнээсшалгарсан тамирчдыг сонгон шалгаруулж сургагч багш нарыг бэлтгэнэ. Хилийн отряд ангиудад сургагч багшаартомилогдож гардан тулааны дугуйлан хичээллүүлнэ. Тэмцээнд хилчид 1000 гаруй км-ийн холоос зориод ирсэн. Хил хамгаалалтын үр дүнг дээшлүүлэхэд бие хамгаалах урлагийг зайлшгүй эзэмших ёстой учраас мэргэшсэнхилчдэд ач холбогдол өгч байна” гэсэн юм. Хилчид хэдийгээр мэргэжлийн бус ч гэсэн толгой, хөл гээд бүтэн биений хамгаалалтыг маш сайн хийсэн учраас гэмтэл бэртэл авах нь бага байсан аж.

 

Тэмцээний шүүгч Хилийн 0164 дүгээр ангийн гардан тулааны сургагч офицер, ахмад Б.Зоригт "Цэргийн гардантулааны дүрэм хатуу. Өрсөлдөгчөө унагах эсвэл тоолуулж байж  хождог. Бэртэх авах нь бага байна. Анхныудаагийнх гэхэд энэ тэмцээнээс харахад маш үр дүнтэй нь харагдаж байна. Зөвхөн нэг биш нэлээд хэдэн тулааныурлагийг хослуулж буйгаараа онцлогтой.  Бүх хилийн отряд гардан тулааны багштай болно. 0303 дугаар тусгайсалбарын хилчид байнгын бэлтгэлтэй байдаг учраас жигд сайн байна. Мөн Хөвсгөл, Улаан-Уулын хилчид сайнтулалдлаа. Мэргэжлийн бус, сонирхогч гэлтгүй сайн тулалдаж байна. Гэхдээ байнгын бэлтгэл сургуулилт хэрэгтэй. Мэдээж мэргэжлийн техник дутаж байна. Бусдаар дажгүй” гэсэн юм.

 
Тэмцээнд оролцохоор ирсэн Сүхбаатар аймгийн хилийн 0146 дүгээр ангийн Социологи сэтгэлзүйн бэлтгэлийн офицер ахлах дэслэг П.Шинэжилийн сэтгэгдлийг сонсоход "Манай ангиас тэмцээнд гурвуулаа ирсэн. Би нэгдүгээр үед Баян-Уулын отрядын тамирчныг онооны илүүгээр  ялсан ч  хоёрдугаар үед хамраас цус гараад тогтоогүй учир эмчийн магадлагаагаар тэмцээнийг орхисон. Бэлтгэл сургуулилт маш сайн хийх ёстой юм байна. Төвийн бүс, Хөвсгөлийн отряд, баруун хилийн нэгдүгээр отрядын тамирчид бэлтгэл сайн хийсэн байна. Тусгай салбарын тамирчид бүрэн бэлтгэлтэй нь харагдаж байна. Хил хамгаалах байгууллагад гурван жил ажиллаж байна. Хилчид Монгол цэргийн өдрөөс илүү хилчдийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг” гэлээ.


С.УЯНГА

ЗУУНЫ МЭДЭЭ


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen