Е-mongolia, Е-kids системээр хүүхдээ анхаарах, тусламжийн дуудлагыг нь шууд хүлээн авдаг болно

Е-mongolia, Е-kids системээр хүүхдээ анхаарах, тусламжийн дуудлагыг нь шууд хүлээн авдаг болно

 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын уриалгыг үүрэн холбооны компаниуд хүлээн авч, E-Mongolia, шинээр яаралтай бүтээж буй e-kids-д нэвтрэхэд дата огт хэрэггүй боллоо.

Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Ондо компанийн удирдлагатай ЦХХХ-ны сайд өчигдөр \2023.10.09\ уулзаж, E-Mongolia болон e-kids системийг үнэ төлбөргүй ашиглах уриалгыг бүрэн дүүрэн дэмжиж эвлэлдэн нэгдлээ.

Төрийн цахим үйлчилгээний 1,6 сая хэрэглэгчтэй E-Mongolia-д е-kids хүүхэд хамгааллын систем яаралтай нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эцэг эхчүүд дата зарцуулахгүйгээр e-kids ашиглан хүүхдийнхээ байршлыг нь хөдөлгөөн, өөрчлөлтэй нь шууд мэдэж тогтоох, тусламжийн дуудлагыг нь шууд хүлээн авах технологийн боломжийг нээн яаралтай горимоор 7 хоногт багтаан нээнэ.

Огцом өсч буй цахим гэмт хэрэг, хүүхдийн эсрэг хүчирхийллээс технологи ашиглан хамгаалах шийдэл нь дэлхий дахинд өдөр тутмын хэрэглээ болсны нэг түгээмэл жишээ нь Googel family Link апп юм. Ухаалаг технологи ашигладаг монгол эцэг эхчүүд аль хэдийнээ энэ аппликэйшнийг хэрэглэж хэвшээд байна.E-Mongolia 1,6 сая хэрэглэгчдээ эхний ээлжинд мэдэгдэл илгээж, гар утсандаа хэрхэн татаж ашиглах заавар байршуулаад байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Нэг талаас иргэнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах нь төрийн үндсэн үүрэг. Нөгөө талаас насанд хүрэгсэд, ээж аавууд бид цахим гэмт хэрэг, жигшүүрт хүчирхийллээс үр хүүхдээ хамгаалах нь жам ёсны үүрэг” гэж мэдэгдээд байсан юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн цахим үйлчилгээ, хүүхэд хамгааллын системд үнэ төлбөргүй нэвтрэх үүд хаалгыг нээж, нийгмийн хариуцлагын өндөр ухамсар, ёс зүйгээр үлгэрлэж буй үүрэн холбооны компаниуддаа ирээдүй эзэд, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen