НАТО Финланд, Шведэд орвол ОХУ зүгээр суухгүй

НАТО Финланд, Шведэд орвол ОХУ зүгээр суухгүй

НАТО Финланд, Шведэд цэргийн дэд бүтцээ байршуулвал ОХУ-аас баруун хойд бүсийн цэргийн хүчээ нэмэгдүүлэх болно гэж есдүгээр сарын 1-нд ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгджээ.

Мөн өдөр Сергей Лавров Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн багш, оюутнуудтай уулзах үеэрээ НАТО Финланд, Шведэд цэргийн дэд бүтцээ байршуулах магадлалтай байна. Хэрэв ийм зүйл болвол бид зүгээр байхгүй гэжээ.

Финланд, Швед хоёр орон тавдугаар сарын 18-нд НАТО-д элсэх өргөдлөө өгснөөр гишүүн орны төлөөллүүд долдугаар сарын 5-нд уг хоёр орныг НАТО-д элсүүлэх протоколд гарын үсэг зурсан байна. НАТО тус улсуудад цэргийн дэд бүтцээ байршуулахад хүрвэл Орос даруй хариу барих болно гэж Оросын тал удаа дараа мэдэгдсээр байгаа юм.

 

CRI

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen