Гал түймрийн дуудлага 16.9 хувиар өсчээ

Гал түймрийн дуудлага 16.9 хувиар өсчээ

 

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2022.01.17-24/ объектын гал түймрийн 30, аврах ажиллагааны хоёр буюу нийт 32 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 4 иргэнийг аварч, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ. Он гарсаар өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд  227 объектын гал түймэр,  15 аврах ажиллагааны буюу нийт 242 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.9 хувиар өссөн үзүүлэлттэй аж.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen