БНХАУ 1.4 сая 5G сүлжээний суурь станц байгуулжээ

БНХАУ 1.4 сая 5G сүлжээний суурь станц байгуулжээ

 

БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас тус улс даяар 1.4 сая гаруй 5G сүлжээний суурь станц байгуулсан талаар мэдээлсэн байна. Үүнээс БНХАУ-ын үүрэн холбооны оператор “China Mobile” компани 560 мянга гаруй станц байгуулсан бол, үлдсэнийг нь “China Telecom”, “China Unicom” зэрэг компани байгуулжээ.

          БНХАУ-д 2019 оны аравдугаар сараас эхэлж, хамгийн сүүлийн үеийн 5G сүлжээний суурь станц байгуулж эхэлсэн. БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлснээр тус улс 2023 он гэхэд 5G сүлжээ хэрэглэгчдийн тоо 560 саяд хүрч, нийт ухаалаг гар утас хэрэглэгчийн 40 орчим хувийг эзлэх аж.

 

Эх сурвалж: Xinhuanet

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen