Тайланд эр 3 метр урт кобр могойтой гэрлэжээ

Тайланд улсын нэгэн иргэн өөрийн дурлалт бүсгүйгээ алдсаны дараа түүний сүнс нь 3 метр урттай кобр могойн биенд шингэн орсон хэмээн итгэж түүнтэй гэрлэжээ. Энэ талаар Британы Daily Mail сонинд мэдээлсэн байна. Тус сонинд бичсэнэээр тэрхүү эр буддын шашинтай нэгэн бөгөөд аливаа хүн бурхан болсны дараа түүний сүнс нь ямар нэг амьтны биенд шингэн ордог гэдэгт итгэдэг ажээ. Тэрээр 5 жилийн өмнө найз бүсгүйгээ алдсан аж. Түүний найз нарынх нэг нь сурвалжлагчид хэлэхдээ: "Хайр бол хайр, тэрээр түүнийг хаа сайгүй авч явдаг, тэр ч бүү хэл дурлалт могойтойгоо цуг унтдаг" гэсэн байна. Сонинд мэдээлснээр тэрээр могойтойгоо хамт телевиз үзэж,түүндээ зориулан үдэшлэг зохион байгуулан, бас спортын зааланд хүртэл хамт очин тоглоом тоглосон гэжээ. Гэхдээ 3 метр урт кобр могойтой гэрлэсэн тайланд эр түүний могой өөрт нь аюул учруулна гэдгийг үгүйсгэдэг байна.   
Ж.Батдорж 
Эх сурвалж: BOLOD.mn   
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen