Ким Духан буюу жүжигчин Ан Жэмуд Монгол Улсын Ерөнхийлөгч газар бэлэглэсэн гэв

Ким Духан буюу Зоригт эрийн түүх киноны жүжигчин Ан Жэмуд одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч 3300 мкв хэмжээтэй газар бэлэглэж байжээ.

Тэрбээр энэ тухайгаа KBS телевиз болон JBTC энтертайнментэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан байна. Ан Жэму “Кино гарч байх үед Монголд би хэд хэдэн удаа урилгаар очиж байсан. Тэр үед одоогоос арваад жилийн өмнө Монгол Улсын ерөнхийлөгч надад газар бэлэглэсэн юм.

Хотоос нэлээд зайтай байсан болохоор бараг 2-3 цаг явж байж хүрсэн. Гэхдээ тухайн үед газар нь хөгжилгүй, зэлүүд байсан болохоор тоогоогүй. Тиймээс газрын бичгийг нь хүлээж аваагүй юм.

Мэдээж арван жилийн өмнө болохоор одоо газар нь хөгжөөд, илүү сайхан болсон л байх. Тиймээс хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа бол газрын бичгийг минь явуулаарай” хэмээн хэлжээ.

Ж.Хулан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen