ТҮҮХ: "УЛААНБААТАР" ЗОЧИД БУУДАЛ

Хуучин Хүрээний үеэс үлдэж хоцорсон (Хүрээний сүүлчийн амбан Сандо-гийн шинээр бариулсан байшин. Үүнээс үүдэн Хүрээнийхэн Сандо амбаны байр гэж нэрлэдэг байсан ч Манж амбан энд биш түүнээс урагшаа Зүүн Сэлбэ голын зүүн эрэгт байсан Манж амбаны сайдын яамны барилгад суудаг байсан. Манжаас салж улсаа мандуулахдаа энд Монгол улсын төрийн яамд байрлах болсон.

1921 оны 11-р сард МАН-ын Төв Хороо Гоожингийн өндрөөс энэ байшинд нүүж ирэн 2-р давхарт нь ороход нь доод талын 1-р давхарт нь Ардын засгийн газар орсон. 1924 онд анхны Үндсэн хуулиа баталсан Улсын Анхдугаар Их Хурал ч мөн энэ байшинд болж байсан) болон 1930-аад онд хажууд нь зэрэгцүүлэн барьсан мөн 2 давхар барилга (Энд МХЗЭ-ийн Төв Хороо байрлаж байсан) хоёрыг буулган архитектор Б.Чимидийн зураг төслөөр Улаанбаатар зочид буудлын барилгыг барьжээ.

Барилгын зургийг зохиохдоо монголын уран барилгын хэв шинжийг агуулан хавтгай дээвэртэй (сүм хийдийн барилгад Түвд загвар гэдэг) сүм хийдийн Цогчин дугануудын ерөнхий зохиомж шийдлийг орчин үеийн олон давхар барилгын ерөнхий төрх байдалд хэр тусгах талаар ихээхэн эрэл хайгуул хийсэн байдаг.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen