Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна  

2026 оны 5-р сарын 20-ны өдрийн 11:00 цагийн байдлаар баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байгаа талаар цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 

Нойтон цас гэдэг нь агаарын температур 0о-аас бага зэрэг дулаан байх үед цас, бороо холилдон хайлмагтаж орох үзэгдэл юм.

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Баянхонгор, Завхан, Увсын зарим нутгаар цас орж байгаа бол Баян-Өлгийд цасаар шуурч байгаа юм байна. Зарим нутгуудад өчигдөр өдрөөс эхлэн цас орсон юм. 

Харин Хэнтий, Хөвсгөлийн нутгаар аадар бороо,  Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Увс, Хөвсгөлийн зарим нутгаар бороо орж байна. 

зураг 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen