Г.Дамдинням: Шатахууны үнэ "Нөөцийн мах"-ы үнэд нөлөөлөөгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны үнэ махны үнэд нөлөөлсөн гэх мэдээлэлд хариулт өглөө.
Тэрбээр, "Шатахууны үнэ "Нөөцийн мах"-ы үнэд нөлөөлсөн гээд ташаа мэдээлэл яваад байх шиг байна.
Мах бэлтгэл 3,4-р сард хийгддэггүй.
Мөн шатахууны үнэ өсөөд буудаггүй гэдэг ташаа ойлголт байдаг. Уг нь бол зах зээлээ дагаад бууж, өсөөд явдаг. Ирэх 6-р сард дизель-н үнийг тодорхой хэмжээгээр буулгах талаар ажиллаж байна. График харна уу!" гэлээ.




