Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангийн долоон байлдагчид хүч хэрэглэсэн зүйл тогтоогдоогүй гэв
Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангийн долоон байлдагч эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрсөн долоо хоногт халагдсан талаар амралтын өдрүүдэд сошиал тархсан.
Тодруулбал, Учир нь эрүүл саруул гэж оношлож, цэргийн албанд тэнцлээ хэмээн авч явсан хүүхдүүдийг өөрийгөө генералын хүү гэх салаан захирагч Т гэгч нь зодож биеийн байдал муудсан тэдний хоёрыг нь сэтгэцийн өвчтэй, нэгийг нь бөөрний өвчтэй гэх мэтээр оношлон халсан бол нэг хүү нь эрүү хугарсан гэмтлийн улмаас өнөөдөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орохоор болсон байна гэх мэдээлэл цацагдсан.
Тэгвэл дээрх асуудлаар 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөрөөс тодруулахад, Манай ангиас халагдсан цэргийн долоон алба хаагч нь Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор батлагдсан эрүүл мэндээс шалтгаалах өвчний улмаас цэргийн алба хаах боломжгүй байсан. Тиймээс тэднийг халах саналыг ХХЕГ хүргүүлсэн. Тухайлбал, венийн судасны үрэвсэл, хамрын хөндийн идээт үрэвсэл, зүрхний хэм алдалт, аутизм болон сэтгэл зүйчийн дүгнэлтээр халах саналтай хүргүүлсэн.
Уг мэдээлэлд дурдагдснаар байлдагчид хүч хэрэглэсэн харилцааны зөрчил гарсан гэх асуудлаар дотоод хяналт шалгалт явуулсан. Шалгалтын үеэр алба хаагчид хүч хэрэглэсэн зүйл тогтоогдоогүй. Мөн цагдаагийн байгууллагад хандаж, тухайн нөхцөл байдлыг тогтоолгохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн алба хаагчийг ухаан алдаж унах үед нь эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргүүлсэн. Тухайн алба хаагчийг зодсон гэх асуудлаар хамт байсан байлдагч нараас тодорхойлолт авахад зодсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн генералын хүү Т гэх алба хаагч манай ангид байдаггүй. Энэ бол ташаа мэдээлэл” гэсэн билээ. Харин түүнээс шалгалтын ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар тодруулахад “Би өчигдөр албан ёсны тайлбар өгсөн. Одоогийн байдлаар цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжилж байгаа учир нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ. Манай байнгын бүрэлдэхүүнд Б.Тэмүжин гэдэг дэд ахлагч бий. Харин генералын хүүхэд биш. Түүнийг бусдыг зодсон эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгана" хэмээн хариуллаа.


