ДЭМБ: Эбола вирусийн халдвар бусад улсад ч аюултай

ДЭМБ: Эбола вирусийн халдвар бусад улсад ч аюултай

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Ардчилсан Конго Улс болон Угандад дэгдсэн Эбола вирусийн халдвар нь бусад улс оронд аюул учруулахуйц онц байдал болохыг мэдэгджээ.
Энэхүү тохиолдол нь олон улсын ач холбогдолтой нийгмийн эрүүл мэндийн салбарын онц байдал хэдий ч цар тахлын хэмжээний онц байдлын ангилалд багтахгүй гэж ДЭМБ-ийн мэдэгдэлд онцолсон байна.

Конгод Эбола халдварт өвчний улмаас нас барсан хүний 91-д хүрсэн бол эерэг тохиолдлын тоо 350 гарчээ. Угандагийн эрүүл мэндийн яамны мэдээллээр, тус улсад Бундибужио омог дэлгэрээд байгаа бөгөөд вирусийн халдвар Конго улсаас орж ирсэн гэж үзэж байна.

Хэдэн хүн халдвар авсан талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Анхны нас баралт бүртгэгдсэний дараа тус улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.

Эбола нь онц халдвартай, үхлийн аюултай вирусийн гаралтай халдварт өвчин. Халдвар нь хүнд хэлбэрийн хордлого, дотор болон гадна цус алдалт зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд вирусийн омгоос шалтгаалан нас баралт нь 30-90 хувь өндөр байдаг байна.

Эбола вирус нь зэрлэг амьтдаас халдварлаж, хүнээс хүнд дамждаг байна. Анхны шинэ тэмдэг нь өндөр халуурах, булчин, толгой, хоолой өвдөх зэргээр илэрдэг байна.

Энэ удаагийн халдвар Бундибужио вирусийн төрлөөр үүсгэгдсэн нь мэргэжилтнүүдийн түгшээж байна. Эл төрөл нь бага судлагдсан бөгөөд Эболагийн бусад вирусийг бодвол одоогоор вакцин эсвэл эм гаргаж аваагүй, зөвхөн туршилтын шатад байгаа аж. Мөн халдварыг тодорхойлох шинжилгээ үр дүн багатай. Халдвар дэгдэж эхлэх үед шинжилгээний хариу сөрөг гарч байжээ. Тиймээс лабораторийн илүү боловсронгуй арга шаардагдсан байна. Бундибужио вирусийн эсрэг эм гараагүй байгаа тул шинж тэмдгийн эмчилгээ хийдэг байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen