Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

 

Итали улсын таван иргэн Малдивд шумбаж байгаад ослоор амиа алдсан талаар Ром дахь Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Яамны мэдээлснээр шумбагчид 50 метрийн гүнд байрлах агуйг судлахаар сэлж байх үедээ амиа алдсан гэж үзэж байна.

Амиа алдагсдын дөрөв нь багийн гишүүд байсан бөгөөд тэдний дунд экологийн профессор Моника Монтефальконе, түүний охин Жоржиа Соммакал, мөн судлаач Муриэль Одденино болон Федерико Гуалтьери нар байжээ. Тав дахь хохирогч нь завины менежер бөгөөд шумбалтын багш Жанлука Бенедетти байсан байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр Италийн таван иргэн пүрэв гарагийн өглөө усанд оржээ. Тэдний зорчиж явсан шумбалтын завины багийнхан тухайн хүмүүсийг удаан хугацаанд уснаас гарч ирээгүй тул сураггүй болсон гэж мэдэгдсэн байна.

Цагдаа нарын мэдээлснээр осол гарсан бүсэд, нийслэл Мале хотоос өмнө зүгт ойролцоогоор 100 км-ийн зайд цаг агаар ширүүн байсан аж. 

Энэ хэрэг нь шүрэн арлуудаараа алдартай, жуулчдын түгээмэл очдог Мальдивт гарсан хамгийн ноцтой шумбалтын осол байж магадгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen