Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

 

АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойг бүслэн хаахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл цацагдсаны дараа дэлхийн зах зээл дээр хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрч өсжээ. Лондоны металлын биржийн арилжааны явцад хөнгөн цагааны гурван сарын хугацаанд нийлүүлэх гэрээний үнэ нэг тонн нь 3578 ам.долларт хүрч, 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна. 

 

"Трейдерүүд Ормузын хоолойг бүсэлснээс үүдэлтэй үр дагаврыг тооцоолж эхэлснээр хөнгөн цагаан энэ долоо хоног эхлэнгүүт анхаарлын төвд орлоо" гэж Britannia Global Markets брокерын компанийн металлын газрын дарга Нил Уэлш ярилаа. 

 

АНУ, Израилын цэргүүд Иранд цохилт өгөхөөс өмнө Персийн булангийн бүс нутаг дэлхийн хөнгөн цагааны нийлүүлэлтийн 9 хувийг бүрдүүлдэг байв. Одоогийн байдлаар  Emirates Global Aluminium (EGA) компанийн үйлдвэр зэрэг хэд хэдэн хайлуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тасалдаад байна. Энэ сарын эхээр EGA компани мэдэгдэхдээ, Аль-Тавила дахь хайлуулах үйлдвэрийнхээ үйлдвэрлэлийг бүрэн сэргээхэд бүтэн жилийн хугацаа шаардагдаж магадгүй гэжээ. Тус үйлдвэрт 2025 онд 1.6 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэжээ. 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen