“Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ байгуулах тогтоолын төсөл батлагдлаа

“Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ байгуулах тогтоолын төсөл батлагдлаа

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Vll хуралдаанаар “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ байгуулах тогтоолын төсөл батлагдлаа.
 
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ажиа Гэгээн Лувсантүвдан өөрийн тэргүүлдэг “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн бөгөөд Ажиа Гэгээн Лувсантүвдан тус төвийг өөрийн 100 хувь хөрөнгө оруулалтаар байгуулжээ. 
 
Өнөөдрийн НИТХ-ын Vll хуралдаанаар нийслэлийн “Ахмадын амралт, сувиллын төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрэм батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Тогтоолын төсөл батлагдаж “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ шинээр байгуулагдсанаар ахмад настныг идэвхтэй амьдралын хэв маягтай байлгах, ганцаардал болон нийгмээс тусгаарлагдах байдлыг бууруулах, асаргаа сувилгаа шаардлагатай ахмадуудад мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байх, бие бялдар болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, тав тухтай орчинд амарч сувилуулах боломж бүрдүүлж, нийгмийн халамж болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм. 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • <a href=https://outsideluck.com/>впн сервис</a>

    Белые списки, реклама на YouTube, глушение интернета — забудь!

    С нашим VPN:
    • YouTube без рекламы

    • Обход всех ограничений

    • Работает даже если в твоем городе глушат сеть

    • Много стран

    • Бесплатный тест + бонусы за приглашения

    • Полная анонимность, без логов

    • Попробуй и почувствуй свободу @vpn_best_price_bot

    24 May 2026 16:51