АН: Цэрэг бусдад зодуулж амиа алдсан хэргийн талаар мэдээлэл сонсоно

АН: Цэрэг бусдад зодуулж амиа алдсан хэргийн талаар мэдээлэл сонсоно

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.05.25/ болж байна. Хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонсох бөгөөд танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, СЕХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваа-Очир, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням нар хийнэ. Мөн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид танилцуулна.

Үүнээс гадна УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны 11 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн ҮХЦ-ийн 2026 оны хоёрдугаар тогтоол болон 2026 оны тавдугаар сарын 27-ны өдөр хуралдах ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл сонсох гэнэ. Танилцуулгыг АН-ын бүлгийн зөвлөх Н.Ариунболд хийнэ.

Мөн Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний …дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж амиа алдсан хэрэг болон сүүлийн жилүүдэд хугацаат цэргийн албан хаагчдын амь нас хохирсон асуудлын хүрээнд мэдээлэл сонсох аж. Танилцуулгыг АН-ын бүлгийн зөвлөх Л.Дэлгэрмаа хийнэ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen