“Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг эрчимжүүлнэ

“Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг эрчимжүүлнэ

 

“Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэхээр зорьж байна. Төслийн зорилго нь хүүхдийн тоглох орчны аюулгүй байдлыг хангаж, эрсдэлгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэжээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын мэдээлснээр, төслийн хүрээнд сургууль, цэцэрлэг болон нийтийн эзэмшлийн тоглоомын талбайд нарийвчилсан эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхдийн зорчих, тоглох орчинд үүсэж болзошгүй аюул, эрсдэлийг илрүүлэн бууруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Хэлэлцүүлэгт оролцогчид эвдэрч гэмтсэн тоглоомын хэрэгсэл, стандартын шаардлага хангаагүй тоноглол, хурц ирмэг бүхий байгууламж, гулгамтгай болон хатуу хучилт, хангалтгүй гэрэлтүүлэг зэрэг нь хүүхдийн осол, гэмтлийн гол шалтгаан болдог болохыг онцолсон байна. Иймд эдгээр эрсдэлийг арилгах, тоглоомын талбайг засварлах, шинэчлэх, аюулгүй болгох ажлыг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатайг тодотголоо. Төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн хүүхдүүд аюулгүй, стандартын шаардлага хангасан орчинд тоглож, хөгжих боломж нэмэгдэх юм.

 

Ч.Юмчирдулам

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen