Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилт тавьжээ.
Одоогийн байдлаар Монгол Улсад ашигт малтмалын хайгуулын 1031 лиценз олгожээ. Цаашид хайгуулын лицензийг үр дүнтэй хөгжүүлэх бодлого хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд онцолдог. Монгол Улс 2026-2028 онд олон улсын стандартыг нэвтрүүлэж, хангадаг болохоор зорьж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны “Бодлогын шинэчлэлийн жил” болгон зарлаж, стратегийн 14 мега төслийн хүрээнд зургаан төсөл хэрэгжүүлэх юм. Энэ нь Монгол-Францын ураны төсөл, нүүрс-хими болон кокс-химийн цогцолборууд, зэс хайлуулах үйлдвэр, гангийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр багтаж байна.
УИХ-ын ирэх намрын чуулганаар Хөрөнгө оруулалттай холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулахаар судалж байна.



