“Рио тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлын ажлын албаны даргаар Б.Өсөхбаяр томилогджээ

“Рио тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлын ажлын албаны даргаар Б.Өсөхбаяр томилогджээ

 

“Рио тинто”компанийн Зэсийн группийн гүй­цэтгэх захирал Кэйти Жексоны аж­лын албаны даргаар Б.Өсөхбаярыг томил­жээ. Б.Өсөхбаяр нь “Оюутолгой” ком­панийн гүйцэтгэх захирал Дэйрдре Лин­ген­фэлдерийн тэргүүн зөвлөхийн албан тушаал хашдаг бө­гөөд “Оюутолгой”-д 10 гаруй жил ажилласан туршлагатай юм байна. Тэрбээр МУИС-ийн олон улсын харилцааны ба­калавр,АНУ-ын Ко­лумбын их сургуулийн олон улсын ха­рил­цааны магистрын зэрэгтэй аж. “Рио Тинто”-гийн Зэсийн группийн гүйцэт­гэх захирлын ажлын албаны даргаар өм­нө нь хоёр ч монгол мэргэжилтэн ажиллаж байжээ. Тодруулбал, 2015-2019 онд Жан Себастьян Жак болон Арнауд Суаратын ажлын албаны даргаар Х.Амаржаргал, 2023- 2025 онд Б.Болдын ажлын албаны даргаар Э.Золзаяа нар ажиллаж байв.

С.Цэрэн

https://www.unuudur.mn/a/280158

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen