Египетид 3.5 мянган жилийн өмнөх зургаан мумми олж, судалж эхэлжээ

Египетид 3.5 мянган жилийн өмнөх зургаан мумми олж, судалж эхэлжээ

 

Египетийн археологичид Дра-Абул-Нага-гийн ойролцоо Луксороос 3,5 мянгаас доошгүй жилийн настай занданшуулсан зургаан шарил /мумми/, түүнчлэн мянга мянган эртний эд өлгийн зүйлс, оршуулгын баримлуудыг шинээр олсон байна.

Мэргэжилтнүүд аль хэдийн булшны эзэн хэн болохыг тогтоож чадсан, энэ нь 18-р эзэнт гүрэн /династ/-ний фараонуудын үед амьдарч байсан хотын шүүгч Ау-Сархат гэжээ.

Булш аль эрт XX зуунд олдсон ч түүн рүү орох гарцыг энэ жил гуравдугаар сард л олсон байна. Булшны гадна болон гол танхимд хоёр камер зоож, археологчид судалгааг эхлүүлээд байгаа аж.

М.Баяр

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen