Өөдрөг үзэлтэн

Өөдрөг үзэлтэн

 

Өөдрөг үзэл урамших, зоригжих, сонирхох гэсэн чанарууд нь сэтгэлийн жигүүрүүд болж өгдөг. Өөдрөг үзэл нь амьдралыг шинээр харж, баяр баясгаланг авчирдаг. Энэ чанар нь баяр баясгалангийн мэдрэмжийг бий болгож, амьдралыг амттай болгож өгдөгөөс гадна түүнгүйгээр амьдрал уйтгартай байх болно. Хүн өөдрөг үзлээр дүүрэн байх юм бол салхи шуурга ч бэлэг болдог, ямар ч саад бэрхшээл нь тоглоом болж хувирдаг.

Бидэнд өөдрөг үзэл байдаг ч түүнийг бүх амьдралынхаа туршид хадгалж явна гэдэг нь агуу их “урлаг” болдог.

Нэгэн удаа ойд нэг бүдүүн мод шатаж байв. Бүх амьтад нуур луу, бие биеэ дайран зугтаж байв. Гэтэл нэгэн жижигхэн шувуу болж байгаа үйл явдлыг харж байснаа, нуур луу нисэн очиж, хошуундаа хэдэн дусал ус сорж дүрэлзэн асаж байгаа гал руу цацав. Буцаж нисээд ус сорон гал руу цацаж дахин дахин, олон удаа ниссээр байв. Харин бусад амьтад зүгээр л ажиглан харж, хоорондоо “Энэ жижиг шувуу үнэхээр өөрийнхөө авчирсан дусал усаар галыг унтрааж чадна гэж бодож байгаа юм байх даа” гэж ярилцаж байлаа. Тэгээд тэр шувуунаас, “Чи үнэхээр дусал усаар энэ их дүрэлзсэн галыг унтрааж болно гэж бодож байгаа юм уу” гэж асууцгаалаа. Шувуу:

-Би хийх ёстой юмаа л хийж байна гэж хариулжээ. Энэ үед хурмастын элч хажуугаар нь нисэн өнгөрч яваад тэр шувууг олж хараад бороо оруулж, түймрийг унтраажээ.

Хэн өнөөдөр өөрийнхөө итгэлийг алдсан байна, тэр хүнд урам зориг хайрлаж, эрч хүчийг өгч байвал өөдрөг үзэл таныг орхихгүй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen