Анхны хараагүй Барбиг худалдаанд гаргажээ

Анхны хараагүй Барбиг худалдаанд гаргажээ

 

Хүүхэлдэйн утга агуулгыг өргөжүүлж, нийгмийн олон хэсгийг төлөөлүүлэхийн тулд тоглоом үйлдвэрлэгч Маттел компани хамгийн анхны харааны бэрхшээлтэй Барбиг бүтээжээ.

Энэхүү Барби нь гартаа таяг барьж, толгой дээрээ шил зүүж, харц нь бага зэрэг дээш, гадагш чиглэсэн харагдах аж.

skip-share

Харааны бэрхшээлтэй хүүхдүүд одоо өөртэйгөө төстэй Барбигаар тоглож чадахаар болсон нь гайхалтай

Хүүхэлдэйн хувцаснууд болох торгомсог цамц, дэрвэгэр банзалтай ба тэдгээрийг солиход илүү хялбар болгох үүднээс тод өнгийн дэгээ бэхэлгээтэй, хайрцаг дээрх мэдээлэл нь брайль үсэгтэй аж.

Хараагүй хүмүүсийг төлөөлөх уг хүүхэлдэйг үнэн зөв дүрслэн бүтээхийн тулд Хараагүй хүмүүсийн үндэсний хүрээлэн (RNIB) зэрэг хэд хэдэн буяны байгууллагатай хамтран гаргажээ.

"Барби бол тоглоомоор дамжуулан хорвоо ертөнцийг баяр баясгалантайгаар нээж, ойлгуулдаг бөгөөд харааны бэрхшээлтэй хүүхдүүд одоо өөртэйгөө төстэй Барбигаар тоглож чадахаар болсон нь гайхалтай" гэж тус төвийн Хэрэглэгчийн төвийн захирал Дебби Миллер хэлжээ.



Хүүхэлдэйн элч төлөөлөгч болсон Люси Эдвардс мягмар гарагт өөрийн инстаграм хуудсандаа "Би жаахан охин байхдаа энэ мөчийг л мөрөөддөг байсан. Дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэй харааны бэрхшээлтэй, надтай адилхан болсон нь үнэхээр гайхалтай санагдаж байна” гэжээ.

Люси Эдвардс бол хараагүй нэвтрүүлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон нийгмийн идэвхтэн юм.

Эх сурвалж: CNN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • [url=]https://sormol.ru/[/url]
    https://sormol.ru/
    <a href=https://sormol.ru/>https://sormol.ru/</a>

    24 July 2024 23:15