”CLUB 24″-д дуучин С.Нарангийн тоглолт халуухан боллоо

Хан-Хөхий Түшээд ХХК-ны захирал С.Батгэрэл, Дээд зэрэглэлийн тогооч Г.Тэнгистэй хамтран Монголдоо анхны 24 цагийн халуун хоолтой "Club 24” рестораныг нээсэн юм. Тус клуб нь долоо хоног бүрийн баасан гаригт залуустаа хамтлаг, дуучдын амьд хөгжмөөр бэлэг барьдаг билээ.

Өнгөрөгч долоо хоногт Поп дива дуучин С.Наран залуустай "халуухан” үдшийг өнгөрүүллээ. Хүрэлцэн ирсэн зочид өөрсдийн сонсох дуртай дууны нэрээ хэлэхэд л дуучин маань хүсэлтийг баяртайгаар хүлээн авч, хамтдаа дуулж, бүжиглэж ажлын стрессээ тайлсан юм.

Дуучин С.Наран "”CLUB 24” гэж анх удаагаа сонсоод урилгаар ирж дууллаа. Тэгсэн бидний танил тогооч Г.Тэнгис, маш олон орноор явж нэрээ дуурсгасан Зара тогооч нар ажиллуулж байгаа юм байна. Хоол хийнэ гэдэг нь урлаг ш дээ. Маш их ажил, мэдрэмж шаардсан ажил. Ийм мэдрэмжтэй залуус клубыг нээсэн байна. Маш олон хүмүүс өнөөдөр ирж, энэ нь хэдийнээ өөрийн үйлчлүүлэгчтэй болсонг илтгэж байгаа нь нэг илрэл болов уу. Мөн дуучдыг урьж дууллуулж байгаа нь таалагдлаа. "CLUB 24″-д цугласан хүмүүс ч халуухан байна, зун ч халуухан үнэхээр сайхан байлаа” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Ингээд тоглолтын фото сурвалжлагыг хүргэж байна. Энэ долоо хоногийн баасан гаригийг залуус тэсэн ядан хүлээж буй залуустаа дуулгахад олны хайртай бас нэгэн алдартай дуучин хүрэлцэн ирэхээр урилгаа хүлээн авсан гэсэн шүү.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen