Аборт

 

Aнддаа зорулав тэр охнийг энгэн гэж андан бид бүгд бодоогүй сэтгэлд чинь дэм болог дээ анд минь.Энэ хорвоод Аборт гэх зүйл битгий байг дээ Бурхан минь.


Зүрхний Гүнд Амирлангуй

АБОРТ 

Энгэрт тань эрхэлж
Ангирт тань цадах үр чинь
Умайд тань бүрэлдсэн
Махны тань тасархай шүү дээ Ааваа,
Нэрээр тань овоглох
Сүрээр тань омогших удам чинь
Эснээс тань үүссэн
Ясны тань хэлтэрхий шүү дээ Ээжээ,
Ааваа Би айгаад байна
Цагаа болохоор
Цагаан нөмрөгт баатруудаар тосуулаад
Цангинатал уйлсаар гарах үүдээр минь
Цавчуур сэлэм барьсан эрлэг орж ирээд
Намайг хайгаад тэмтчээд байна
Арай намайг Авах гэж ирсэн юм биш биз дээ
Араас минь татаад байна Арай та үүнийг надруу илгээгээд Араас нь бас мөнгө цацсан юм биш биз дээ Ээжээ,
Ааваа Хүйгээр дамжих амины минь алтан аргамжаа
Арван сар хүрэхгүйгээр алдуурах юм биш биз дээ
Дэлхийн цээжинд омогших Монгол түмэн минь надаар Дээдсийн хэргэм хүртэх дээ дутах юм биш биз дээ
Төрсөн үрээ хараад баярын нулимс унагахын оронд
Түмпэн дотор хэвтэхэд минь баяртай гээд нулимчихвуу даа Гэрийнхээ жаврыг үргээж жаргал авчирахын оронд
Гэмийнхээ нүгэлийг цайруулж золиос болговуу даа Сүүлчийнхээ амьсгал хүртлээ тээж явсан үгээ
Сүнсээрээ дамжуулж өчье ганцхан удаа сонсооч
Хүслээ хорьж дийлэхгүй залуу насыг яалтай ч
Хяслаа тооцож үйлдэхдээ хамгаалж болдгийг санаач
Хүн дүрсээ олох гэж би тэмцэж ядахдаа ч
Хүрэн зүрхний угаас хайртай байсан юм шүү
Хүсээд ч дахиад ирэхгүй би нэгэнт өнгөрсөн ч
Хүрээд ирвэл миний дүүг хүлээгээд авдаг юм шүү
Дахиад битгий аборт хийлгээч.........
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen