НҮБ: Хүн ам нь мөхөж буй 10 улс

НҮБ-ын эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан департамент дэлхийн хүн амын өөрчлөлтийн чиг хандлагыг судладаг World Population Prospects 2019 судалгаагаа нийтлэжээ. 


Шинжээчдийн онцолсноор дэлхийн хүн амын тоо өссөн хэвээр байгаа ч өсөлтийн хэмнэл эрс багассан гэнэ.

Одоогийн байдлаар хүн амын өсөлтийн хэмнэл 1950 оноос хойш эрс багассан нь төрөлт буурсантай холбоотой гэж судалгаанд дурджээ.

Хэдийгээр дэлхий даяар хүн амын өсөлт ажиглагдаж байгаа ч зарим орны тухайд хүн амын тоо буурч байгаа гэнэ.  Энэ нь дайн, хямрал гээд олон хүчин зүйлтэй холбоотой бөгөөд хүн амын хорогдол хамгийн ихтэй 10 орныг жагсаажээ. 

1. Сири

 

2011 оноос эхлэн Сири улсад албан ёсны засгийн газар, зэвсэгт сөрөг хүчин, Сириэс салан тусгаарласан Исламын улс бүлэглэлийн курдуудын хооронд дайн өрнөж байгаа бол, 2014 оноос эхлэн Исламын улс бүлэглэл болон  бусад ислам бүлэглэлүүдийн хооронд сөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. 


Тиймдээ ч энэ улсын хүн ам буурах болсон гол шалтгаан нь дайн бөгөөд хүн амын нэг хэсэг нь дайны хөлд үрэгдсэн бол нөгөө хэсэг нь эх орноосоо олноор дүрвэсэн байна. 2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 20 хувиар буурчээ. 


2. Пуэрто-Рико

АНУ-ын салшгүй хэсэг болдоггүй ч энэ улсын удидлаган дор байдаг Пуэрто-Рикогоос эртнээс л хүн ам нь цагаачилсаар исэн. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа ядуурал нүүрлэсний улмаас мөн онгоцны тийз хямд, арлын засгийн газар дэмжлэг үзүүлж байсан тул цагаачдын их нүүдэл АНУ-ыг, тэр дундаа Нью-Йорк, Чикаго,  Бостон, Орландо, Тампу болон Хартфордыг зорьжээ. 
Эдийн засаг нь сайжирсан ч цагаачлал үргэлжилсээр, харин төрөлт буурсан байна. Одоо ч төрөлт буурсан хэвээр байгаа бөгөөд ойрын 20 жилд энэ улсын хүн ам эрчимтэй хөгширч, хүн амын тоо буурах хандлагатай байгаа гэнэ. 
2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 18 хувиар буурчээ. 
 

3. Литва

Цагаачлал, нас баралт, төрөлт буурсан зэрэг нь энэ улсын хүн ам буурах үндсэн шалтгаанууд гэнэ. Литва улс тусгаар тогтнож, 2004 онд Европын холбоонд элссэнээс хойш энэ улсыг нийтдээ сая гаруй хүн орхин гарсан гэх тоо бий. Тэдний ихэнх нь Баруун Европын орнууд руу амьдралаа залгуулахаар явжээ. 
2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 12 хувиар буурсан байна. Харин 2050 он гэхэд энэ үзүүлэлтээрээ Литва улс тэргүүлж, хүн ам нь 20 хувь буурна гэж шинжээчид таамагласан байна. 

4. Босни Герцоговин

Зүүн Өмнөд Европд байх Босни Герцоговин улс энэ тивийн хамгийн ядуу мөн ажилгүйдлийн түвшин өндөртэй орон. Гадаад худалдааны гол түншүүд нь Европын холбооны орнууд. 


Мөн л иргэд нь амьдрал хөөн Европын холбооны хөгжингүй орнуудыг зорьж, төрөлт буурснаар 2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 11 хувиар буурчээ. Харин 2050 он гэхэд энэ үзүүлэлт 17 хувьд хүрч хүн ам буурсан түвшнээрээ дэлхийд долоодугаарт бичигдэнэ гэж шинжээчид таамагласан байна.


5. Латви

Нас баралтын түвшин төрөлтийн түвшнээс давсан зүй ёсны буурах үзэгдлийн дүнд энэ улсын хүн ам 7.1 мянгаар буурсан бол цагаачлалын дүнд 2.5 мянгаар буурчээ. 


Латвийн иргэдийн ихэнх нь Ирланд болон Их Британийг зорьдог байна. 


2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 10 хувиар буурчээ. Харин 2050 он гэхэд энэ үзүүлэлт 20 хувьд хүрч хүн ам буурсан түвшнээрээ дэлхийд гуравдугаарт бичигдэнэ гэж шинжээчид таамагласан байна.

 

6. Уоллис Футуна арлууд  

Номхон далайн өмнөд хэсэгт, Хавай болон Шинэ Зеландын дунд байх энэ арлын хүн ам буурах болсон шалтгаан нь мөн л төрөлт буурсан болон олноор цагаачилсантай холбоотой. 


Арал дээр хөдөлмөрийн зах зээл хязгаарлагдмал, мөн залуус илүү чанартай боловсрол авахын тулд хөрш орнууд руу цагаачилдаг байна. 


2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 10 хувиар буурчээ. Харин 2050 он гэхэд энэ үзүүлэлт 20 хувьд хүрч хүн ам буурсан түвшнээрээ дэлхийд дөрөвдүгээрт бичигдэнэ гэж шинжээчид таамагласан байна.


7. Андорра

 

Франц, Испанийн хооронд Дорнод Пиренейд байрлалтай, далайд гарцгүй, Европын жижиг улсуудын нэг Андорра  хэдий Европ тивд байрлалтай ч Европын холбоонд элсээгүй. 


Нэгэнтээ хаалттай гүнт улс байсан энэ орон өнөөдөр аялал жуулчлалын ачаар хөгжин цэцэглэж байна. 


2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 9 хувиар буурчээ. Харин 2050 он гэхэд энэ үзүүлэлт 1 хувьд хүрч хүн ам буурсан түвшнээрээ дэлхийд 54 дүгээрт бичигдэнэ гэж шинжээчид таамагласан байна

 

8. Сен-Пьер Микелон


Атлантын тэнгисийн багахан арал дээр байх энэ улсад ердөө 6000 гаруй хүн амьдардаг. Хүн амын үндсэн хэсэг буюу 90 орчим хувь нь Сен-Пьер хотод амьдардаг байна. 
2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 8.5 хувиар буурчээ. Харин 2050 он гэхэд энэ үзүүлэлт 12 хувьд хүрнэ гэж шинжээчид таамагласан байна


9. Болгар

Болгарын хүн ам тогтмол бууч байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлтөнд саад болж, харин сөрөг үр дагаврыг нь арилгах гэсэн арга хэмжээнүүд асуудлыг үндсээр нь шийдвэрлэж чадахгүй байгаа гэнэ. 


Хүн амын бууралтыг зогсоох үүднээс 2017-2021 оны хугацаанд засгийн газрын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон нь энэ тал дээр авч буй анхны арга хэмжээ юм байна. 


 Энэ хөтөлбөр нь төрөлтийг нэмэгдүүлэх, залуусын цагаачлалыг багасгах, орчин үеийн цагаачлалын бодлогыг нэвтрүүлэх зэрэг зорилго агуулжээ. 


2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 6 хувиар буурсан бол  2050 он гэхэд энэ үзүүлэлт 20 хувьд хүрч хүн ам буурсан түвшнээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэнэ гэж шинжээчид таамагласан байна


10. Румын

Дорнод Европын бүсийн бусад орнуудын адилаар Румынд ч хүн амын бууралт ажиглагдаж байгаа гэнэ. Энэ улсад 1000 хүнд 10.5 төрөлт, харин нас баралт 1000 хүнд 12.0 ноогдож байгаа аж.


2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 5.5 хувиар буурсан бол  2050 он гэхэд энэ үзүүлэлт 17 хувьд хүрнэ гэж шинжээчид таамагласан байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen