Сурагчид энэ сарын 30-нд хичээллээд амарна

Сурагчид энэ сарын 30-нд хичээллээд амарна

 

2026-2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд сурагчид есөн долоо хоногт буюу 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна.

Боловсролын сайдын 2026 оны 7-р сарын 8-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг энэ хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөнө.

Өмнөх хичээлийн жилд  гурван улиралтай, нэгдүгээр улирал хэт урт буюу 16 долоо хоног үргэлжилж байсныг өөрчилж, эцэг, эхчүүдийн саналыг дагуу дөрвөн улиралтай болгосон. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen