Томуугийн вакцинжуулалт 67 хувьтай үргэлжилж байна

Томуугийн вакцинжуулалт 67 хувьтай үргэлжилж байна

 

Эрүүл мэндийн яамны танилцуулсан мэдээллээр 2026 оны аравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн нийт 337,659 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна. Ингэснээр үндэсний хэмжээнд дархлаажуулалт 67 хувьд хүрээд байгааг албаныхан мэдээллээ. Энэ жилийн томуугийн дархлаажуулалтыг бүс нутгаар нь авч үзвэл, Улаанбаатар хотод вакцинжуулалтын явц 73.4 хувьтай байгаа бол орон нутагт 59.3 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулж байгаа бол аймгуудаас Дорнод аймаг хамгийн өндөр үзүүлэлттэй байна. 

Нийслэлийн хэмжээнд:

  • Сонгинохайрхан дүүрэг 91.9 хувь
  • Хан-Уул дүүрэг  77.6  хувь
  • Баянгол дүүрэг 79.2 хувь

Орон нутгийн хэмжээнд:

  • Орхон аймаг 75.5хувь
  • Архангай аймаг  72.5 хувь
  • Ховд аймаг  70.8 хувь

Томуу, томуу төст өвчний эрсдэлээс хамгаалах, хүндрэлээс сэргийлэхэд бага насны хүүхдийг вакцинжуулалтад хамрагдалтыг нэмэгдүүлэх нь чухал хэвээр байна. Вакцинд хамрагдалтыг насны бүлгээр танилцуулбал, 6 сартайгаас 1 нас хүртэлх 70 хувь, 1-2 нас хүртэлх 41 хувь, 3-6 нас хүртэлх 84.3 хувьтай байна.

Уг үзүүлэлтээс үзэхэд 1-2 хүртэлх насны хүүхдийн вакцинжуулалт харьцангуй сул байгаа тул эцэг, эхчүүдийг илүү идэвхтэй байхыг уриалж байна. Эрүүл мэндийн яамнаас томуугийн вирусийн идэвхжил, дэгдэлт нэмэгдэхээс урьтаж, амжиж хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулахыг зөвлөлөө.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen