Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гүүрний хязгаарлагчийг ачааны машин эвджээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гүүрний хязгаарлагчийг ачааны машин эвджээ

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын шилэн гүүрний явган хүний гарцны хэсэгт байрлах өндрийн хязгаарлагчийг шинэчилснээс хойш гурав хоногийн дараа ачааны машин мөргөж, эвдсэн хэрэг гарчээ.

Тус гүүрний гарцад тээврийн хэрэгслийн өндрийг хязгаарлах зориулалттай хамгаалалтын байгууламж байрлуулсан бөгөөд үүнийг саяхан шинэчилсэн байна. Гэвч шинэчилснээс хойш гурван хоногийн дараа ачааны машин уг хязгаарлагчийг мөргөж эвджээ.

Харин өндрийн хязгаарлагч байрлуулсан нь шилэн гүүрийг болзошгүй эрсдэлээс хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тодруулбал, ачааны машин хязгаарлагчийг мөргөснөөр гүүр рүү шууд нэвтрэхээс сэргийлж, шилэн гүүр гэмтэх, нурах эрсдэлээс хамгаалж чадсан аж.

Уг ослын улмаас хамгаалалтын хязгаарлагч эвдэрсэн бөгөөд хохирол учруулсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоохоор холбогдох байгууллага шалгаж байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн газраас “Хохирол учруулсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийг шалгаж байна” гэж мэдээллэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen