Солонгосын драма үйлдвэрлэлийн салбар нуран унах эрсдэлтэй байна

Солонгосын драма үйлдвэрлэлийн салбар нуран унах эрсдэлтэй байна

 

БНСУ-ын телевизийн драма үйлдвэрлэлийн төлөөлөл болсон 12 байгууллага салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэмжлэг үзүүлэхийг засгийн газраас хүслээ. Эс бол Солонгосын телевизийн драма үйлдвэрлэлийн салбар нуран унах эрсдэлтэй байгааг анхааруулж байна.

K-драма дэлхий даяар асар их алдаршаад буй ч үйлдвэрлэсэн бүтээлийн тоо нь буурсан үзүүлэлттэй байгаа юм. Солонгосын Драма үлдвэрлэлийн холбооны мэдээлснээр, 2022 онд 141 бүтээл үйлдвэрлэгдэж байсан бол өнөөдөр энэ тоо ойролцоогоор 30 хувиар буурчээ. Түүнчлэн дотоодын гурван том үйлдвэрлэгч 2012 онд 91 бүтээл үйлдвэрлэж байсан бол 2023 онд 32 болж буурсан байдалтай байна. Мөн зарим суваг ажлын өдрүүдэд гардаг драмаг бүрэн болиулжээ.

Үйлдвэрлэл буурсан шалтгааныг дараах байдлаар тайлбарлаж байна. Юун түрүүнд энэ нь үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэнтэй холбоотой. Үүний араас их хэмжээний хөрөнгө оруулалттай дэлхийн стриминг платформуудтай өрсөлдөх болсон, телевизүүдийн хөрөнгө оруулалт багассан, оюуны өмчийн эрхий баталгаажуулахад хүндрэлтэй болсон зэрэг шалтгаан орно.

Зөвхөн зар сурталчилгааны орлогоор үйлдвэрлэлийн зардлыг нөхөх боломжгүй болсон тул телевизүүдийн хувьд бүтээлийн тоог бууруулах нь хамгийн бодитой сонголт болж байгаа аж.

Драма үйлдвэрлэгчид энэ асуудалтай холбоотойгоор засгийн газрын 2027 оны төсвийн төслийг мөн шүүмжилж байгаа юм. Учир нь ирэх онд Солонгосын Соёлын яамны өргөн нэвтрүүлэг, видео контентын салбарын санхүүжилтийг 4.5 тэрбум вон буюу ойролцоогоор 3.35 сая ам.доллараар бууруулахаар уг төсвийн төсөлд тусгажээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen