Эрүүгийн цагдаагийн алба "иргэн Г.Ган-Очирыг интерполоор хайж байгаа" гэж худал мэдээлсэн үү?

Эрүүгийн цагдаагийн алба "иргэн Г.Ган-Очирыг интерполоор хайж байгаа" гэж худал мэдээлсэн үү?

 

Иргэн Г.Ган-Очир "хар машин"-аар сонгуулийг луйварддаг тухай, Нүүрсний хулгайтай холбоотой асуудалд УИХ, Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнууд оролцсон тухай, НӨАТ-ын сугалааг хууль бусаар явуулдаг тухай баримт дэлгэж түүнийг дуугүй болгохын тулд эрх баригчид их хэмжээний мөнгө амласан тухай мэдээллийг Youtuber Түшигтэй ярилцах үеэрээ өгсөн байдаг. Тэр дунд Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарсбаясгалан, Хотын дарга Д.Сумъяабазар нарын нэр тод яригддаг. Харин нэр дурдагдсан эрх албан тушаалтнууд өөрсдийгөө тухайн хэрэгт отг хамааралгүй, иргэн Г.Ган-Очир гэдэг хүнийг танихгүй, МАН-д ажиллаж байгаагүй гэх мэт тайлбарууд хийгээд байгаа юм. 

Мөн Эрүүгийн цагдаагийн албанаас ч тайлбар хийж, иргэн Г.Ган-Очирыг "өнгөрсөн 8-р сараас эхлэн интерполоор эрэн хайж эхэлсэн" хэмээн тус албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга н.Оч-Эрдэнэ мэдэгдсэн. 

Гэвч Интерполын албан ёсны хуудаст өнгөрсөн 8-р сараас эхлэн иргэн Г.Ган-Очирыг эрэн хайж байна гэх мэдээлэл, тайлбар огт байхгүй байгаа бөгөөд иргэн Г.Ган-Очир ч өөрийг нь интерполоор хайх үндэслэлгүй хэмээн тайлбарлаж байгаа юм. 

Нэг ёсондоо мөнгө угаасаан, их хэмжээний авлига, хээл хахуульд холбогдсон, улс орондоо онц ноцтой хохирол учруулсан хүмүүсийг л Олон улсын интерполоор эрэн хайдаг. Харин иргэн Г.Ган-Очир ил тодоор эх орноосоо зугтааж байгаагаа зарлан, хандив гуйж явсан бөгөөд одоо ч байгаа газар нь маш тодорхой байгаа учир хэрэв Интерполоор хайж байсан нь үнэн бол түүнийг маш хурдан барих боломжтой юм.

Энэ бүхнээс харвал Эрүүгийн цагдгааийн алба, Эрэн сурвалжлах хэлтэс хэр үнэн зөв мэдээлдэг вэ, ард иргэдийг үзэл бодлоыг эргүүлэх худал мэдээлэл түгээдэг биш байгаа гэх хардлага төрж байна...

Жич: Интерпол дээр Монголоос эрэн хайгдаж буй хүмүүс

 

 

https://tsahiur.mn/n/s/12420

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen