Оюутолгойтой холбоотой татварын маргааныг Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ

Монголын үндэсний татварын ерөнхий газраас 2018 оны нэгдүгээр сард “Оюу толгой” ХХК-д 155 сая ам.долларын татварын акт тавьсан байдаг. Үүнээс “Оюу толгой” компани 4.8 сая долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн.  Үлдсэн 150 сая ам.долларыг нь үндэслэлгүй хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар болон “Туркойз Хилл Ресурс” компани татварын маргаанаа Лондонгийн Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон байна. Энэ талаар “Туркойз Хилл Ресурс” компани мэдэгдсэн юм. Арбитрын шүүхийн шийдвэрийг талууд бүрэн биелүүлэх ёстой юм байна.

Хэрэв Арбитрын шүүх Монголын татварын алба үндэслэлтэй акт тавьсан байна, Монгол Улс уг татварыг авах эрхтэй гэж шийдвэл “Оюу Толгой” компани цаашид уг татваруудыг төлнө. Харин татварын алба үндэслэлгүйгээр татвар нэмж авах гэж байна хэмээн Арбитрын шүүх үзвэл “Оюу Толгой” компани 150 сая ам.долларын татварыг төлөхгүй байх нөхцөл бүрдэх юм.

EAGLE.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen