Нисгэгч мэргэжлээр элсэлт авсан МҮИС "Боловсролын салбар"-ыг уландаа гишгэлж байна

 

Нисгэгч мэргэжлээр элсэлт авсан МҮИС "Боловсролын салбар"-ыг уландаа гишгэлж байна

 

Монгол Улсын Их сургуулийн нэрийг ганцхан үсгийн зөрүүтэй дуурайж элсэгсдийн толгой эргүүлдэг "Монголын Үндэсний Их Сургууль" байс гээд л хэл ам дагуулдаг. ЭХЭМҮТ-тэй газрын маргааны асуудлаар олон ч удаа шалгагдаж, Богдхан уулын газрыг булаацалдаж, оюутнуудаа дарамталсан гээд МҮИС-ийг дагах хэл ам тасрахгүй. 

Хамгийн сүүлд гэхэд цар тахлын хүнд цаг үед тус сургуулийн олон суралцагч оюутнууд хохирсон. Учир нь тус сургууль салбарын сайдын тушаалыг зөрчиж, оюутнуудаасаа сургалтын төлбөр нэхсэн, дарамталж хэл амаар доромжлон зүй зохисгүй авирласан зэрэг сургуулийн дотоод ажилчдын зүй зохисгүй үйлдлүүд нотлогдсон удаатай.  

Arslan.mn

МҮИС-ийн будилан үүгээр дуусахгүй Үндэсний, Монголын гэдэг нэрийг хувийн байгууллагад өгдөггүй, ийм явдал гарвал хууль зөрчсөн үйлдэл болдог гэдгийг учир мэдэх хүмүүс олон жил ярьж байгаа ч Монголын хууль МҮИС-д үйлчлэхгүй, ямар үр дүнд хүрсэнгүй өдий хүрчээ.

Хуулийн байгууллагаар явсан ямар ч үр дүнд хүрээгүй төдийгүй нэрээ солих шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл хэвээр байлгаж байгаа нь зориудын үйлдэл гэдэг нь харагдаж байна.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн тус сургуулийн элдэв янзын зар сурталчилгаанд төөрөлдсөн эцэг эх, оюутан залуусын толгойг эргүүлэн төөрөгдүүлж, улмаар сургуульд элсэн орсон хойноо хүний ёсноос гажууд үйлдэл гаргана. Түүнчлэн энэ хичээлийн жилээс эхлүүлэн Монголын ховор мэргэжилүүдээр элсэлт авч мэргэжилтэн бэлтгэх гэнэ. Үүнд хувийн бие хамгаалагч, онгоцны нисгэгч зэрэг мэргэжилүүдээр элсэлт авч эхэлсэн бол жүжигчин, онгоцны үйлчлэгч, алсын жолоодлоготой нислэг зэрэг мэргэжлийн сургуулиудын элсэлтийг энэ жилээс эхлүүлсэн байгаа юм.

Монголын хамгийн том хувийн сургууль хэмээн сүржин нэр тодотголоо өөрсөддөө өгсөн тус сургуулийн хувьд манай улсын хамгийн том сургууль гэдэг нь ч худал. Учир нь тэдний хэлж буйгаар "том" гэх ойлголт нь зөвхөн барилгын хэмжээнээс цаашгүй. Түүнээс гадна Монголд байх бүх төрлийн мэргэжилээр мэргэжилтэн бэлтгэнэ гэх супер тодотголтой сургуулийн чанарыг тэндээс төгсөж гарсан мэргэжилтэнүүд ажлын байр олдохгүй хоцордогсоос нь хангалттай дүгнэж болохоор байна. Гэвч та тэндээс төгссөн нисгэгчийг олж харсан уу... Хараагүй гэвэл үнэнд нийцэх биз ээ. 

Боловсролын салбар бол хамгийн чухал салбар төдийгүй хэн дуртай нэгэн нь улсын сургуулийн нэрийг гувьчуулан чанаргүй боловсрол олгох ёсгүй. 

Монгол Улсын анхны ууган сургуулийн нэрийг дуурайж, иргэдийг төөрөгдөлд оруулан улайн цайм хууль зөрчиж байгаад салбарын сайд болон бусад холбогдох хууль хяналтын байгууллага хараа хяналтдаа авч, зохих ёсны шийдвэр гаргах нь зүй ёсны хэрэг болов уу. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen