Ургац хураалтад хамруулах ажиллах хүчний бүртгэл эхлээгүй байна

Ургац хураалтад хамруулах ажиллах хүчний бүртгэл эхлээгүй байна

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар намрын ургац хураалтад их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, залуучууд сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг хамруулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ ургац хураалтын ажилд оролцох иргэдийг үнэ хөлсгүй ажиллуулахгүй бөгөөд аж ахуй нэгжүүдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, өдөрт дунджаар 50 орчим мянган төгрөгийн цалин урамшууллаар ажиллуулах гэнэ.
 
Энэ жилийн ургац хураалтын ажилд урьдчилсан байдлаар 8 мянга гаруй хүнийг гэрээгээр авч ажиллуулах хүсэлтийг орон нутгаас ирүүлээд байгаа аж. Тэгвэл ургац хураалтын ажилд ажиллах хүн хүчний бүртгэлийг хэзээ эхлүүлэх талаар ХХААХҮЯ-наас тодруулахад "Энэ долоо хоногт хуралдаж шийдвэрлэн" гэж мэдээллээ. 
 
Г.Мичид
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen