ТАНИЛЦ: ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД, ШАДАР САЙД НАР ТОДОРЛОО

ТАНИЛЦ: ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД, ШАДАР САЙД НАР ТОДОРЛОО

М.ЭНХБОЛДЫН ӨРӨӨНД ЮУ БОЛОВ? 
6-р сарын 15-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд хэсэг улс төрчид нууц тохироо хийжээ. Энэ уулзалтад М.Энхболдоос гадна МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол болон Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил нар байсан байна.

Тэд ийм тохироо хийжээ: 
Дараагийн Ерөнхий сайд Д.Хаянхярваа, Шадар сайд Д.Оюунхорол, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгаланд Тавантолгойн төслийг нь Энержи Ресурсид буюу ЭмСиЭс-д өгөхөөр тохирцгоож ярьсан аж. 
Учир нь МАН-ын У.Хүрэлсүхийнхэний зүгээс 60 тэрбумын хэрэгт холбогдсон сүлжээг намаас хөөх шийдвэр гараад операци өрнөөд эхэлсэн тул М.Энхболдын бүлэглэл буюу 60 тэрбум төгрөгөөр төрийн алба арилжсан, Тавантолгойн баялагт эзэн суусан нүүрсчдийн бүлэглэл сүүлчийн амь тавьсан тулаанд орж байгаа нь энэ.

Тэдэнд бүлэглэлийн эрх ашгаа биелүүлэхийн тулд 2 зам байгаа юм. 
1-рт энэ оны 10 сард ЗГ-ыг МАН, гишүүдийг 32, 32-оор нь талцуулж АН-н кнопны дэмжлэгтэйгээр огцруулах. 
2-рт У. Хүрэлсүхийнхэнд хэрчүүлж УИХ-ын даргаас бууж бүлэглэж эзэмшиж байгаа Тавантолгой орд, Туул голыг дагуулж өгсөн хууль бус газар олголт гээд шоронгийн үүд татах.

Энэ дайн бол Төрөөс төрсөн тэрбумтангуудаа цаазлах эсэхийг шийдэх самууны үе юм. У. Хүрэлсүх намын бүлэглэлийнхээ учрыг олохгүй бол ард түмэн туйлдана. Нам доторх 60 тэрбумынхантай тэмцэхэд МАН мэдээж туйлдана. Өрнөөд байгаа үйл явдлаас харахад У. Хүрэлсүх сэлэмээ сугалж намаа туйлдуулаад ч хамаагүй их цэвэрлэгээ хийхээр тулаанаа эхлүүлчихэж. Хүүкийн залуучууд ч "ТУГ" болж М.Энхболдыг 60 тэрбумын хэргээ шалгуултал УИХ-д суухгүй гэж мэдэгдсэн. Намын генсек нь ч намын үнэт зүйл, зарчмын эсрэг үйлдэл хийсэн 60 тэрбумынханд намаас хөөх сануулга хэвлэлээр өгөөд эхэлсэн. МАНАН хэмээх намууд, бизнес дамжсан бүлэглэл ард түмнийг туйлдуулж Төрөөр наадах цаг нь дуусч бөхөхийнхөө өмнө бадамлаж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen