Монгол Улсад импортоор орж буй автомашинуудын 47 хувь приус маркийн автомашин байна

Монгол Улсад импортоор орж буй автомашинуудын 47 хувь приус маркийн автомашин байна

 

2019 оноос 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд манай улсад суудлын 349,545 машин импортоор орж иржээ.  Үүний 47 хувь нь Япон улсаас импортлогдсон Toyota Prius автомашин байна гэж Гаалийн Ерөнхий Газраас мэдээлэв. Түүнчлэн сүүлийн жилүүдэд суудлын автомашины импорт тогтмол өссөнийг тус газраас танилцуулсан графикаас харж болохоор байна.

Тухайлбал

  • 2020 онд 53,087,
  • 2021 онд 65,612 суудлын машин импортлогдсон бол
  • 2023 онд 73,556 машин орж ирсэн нь сүүлийн таван жил дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Тэгвэл энэ он гараад дөрөв хүрэхгүй сарын хугацаанд 32,585 машин импортлогдов.

зураг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen