Хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна

Хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна

 

Хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувь цастай байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал, говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. Энэ арав хоногт агаарын температур нийт нутгийн 60 гаруй хувьд олон жилийн дунджаас 1.1- 10.7 градусаар хүйтэн, хур тунадас 60 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, баруун, говийн нутгийн зарим сумдын нутгаар орчим хувьд дунджаас ахиу байгааг ЦУОШГ-аас мэдээлэв. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen