Томоохон гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна

Томоохон гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз зэрэг гол үерийн түвшинг 5-15 см, Улз гол Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван тус тус үерлэж байна.

Мөн ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen