Ц.Уртнасан АН-ын дарга С.Эрдэнийг хөлдөө чирэх үү

 

-НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг үргэлжлүүлэн хорилоо-

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Түүнийг эхлээд 48 цагийн хугацаатайгаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад, энэ сарын 4-нд сулласан байдаг. Харин өчигдрөөс дахин хорихоор болжээ.

Ц.Уртнасанг АН-ын дарга С.Эрдэнийн хүн гэж тодорхойлдог. Учир нь тэрбээр С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад НДЕГ-ын даргаар томилогдон, ажиллаж байсан нэгэн. Харин дараа нь буюу 2016 онд Ардчилсан намын шинэчлэлийн дараа Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын газрын дарга болж байсан. Өмнөговь аймгийн Засаг дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга зэрэг албыг хашиж байв.

Ц.Уртнасанг хорьсон нь албан тушаалаа урвуулан ашигласан гэж байгаа болов ч нөгөө талдаа АН-ын дарга С.Эрдэнэд ч халгаатай гэх хүн олон байна. Учир нь нийтлэлч Баабар 2016 оны нэгдүгээр сард “Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач!" гэх гарчигтай нийтлэлээрээ нийгмийн даатгалын салбарын тухай хөндөж байсан. Хариуд нь С.Эрдэнэ ч нийтлэлч Баабар хэд, хэдэн газраас тэтгэвэр авдаг тухай Цензургүй яриа" нэвтрүүлгээр ярьж байсан удаатай. Тэдний маргаан нь нэг үе шүүх, цагдаадаа тулж хэн хэн нь нэр төрөө сэргээлгэхээр хэрүүл, тэмцэл өрнүүлж байсан.

Харин одоо нийтлэлч Баабарын бичиж, нэрлэсэнчлэн дээрэмчин гэгдэж байсан тухайн үеийн нийгмийн даатгалын салбарын удирдлагыг шалгаж, С.Эрдэнийг ч хөлдөө чирч магадгүй болох нь. 

http://erennews.mn/article/29951

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen