Япон хүмүүс Солонгосчуудаас гаралтай гэж үнэн үү?

 

Япон хүмүүс Солонгосчуудаас гаралтай гэж үнэн үү?

 

Япончууд олон зуун жилийн турш өөрийн арал дээр гадаад ертөнцөөс хаалттай амьдарч байсан болохоор  үндэстэн ястны ялгаа гэх юм тус нутагт  бараг үгүй, хэдэн зууны турш удам угсаа гарал үүсэлд нь гаднаас нөлөөлөх янз бүрийн генийн нөлөө зэрэг зүйл үгүй байсан гэдгээрээ өвөрмөц онцлогтой ард түмэн юм.

 

Одоо япон улсад амьдарч байгаа нийт хүн амын 98% нь Япончууд. Энэ бол гайхмаар тоо бөгөөд тэр тусмаа үлдсэн хоёр хувь нь ямар нэг бага үндэстэн ястан биш харин гадаадаас ирж ажиллаж байгаа дипломатууд, мэргэжилтнүүд, оюутан... зэрэг Японы иргэн бус хүмүүс байна. Сүүлийн үед Японы нийгэм, Япон улс илүү нээлттэй болж байгаа учраас гадаадаас ирж ажиллах, сурах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа нь өмнөх “нэг үндэстний улс” гэдэг байдлыг бага багаар өөрчилсөөр байгаа билээ.

Япон үндэстэн нь тус арлын уугуул оршин суугчид болох айну, Солонгосын хойгоос нүүдэллэн ирж суурьшсан  хүмүүсээс (манай эриний өмнөх 1000 оны үе) үүсэн бий болсон гэдэг үзэл бодол бий. Энэ үзлээр бол нүүдэллэн ирсэн хүмүүс уугуул нутгийнхныг омог аймгаар нь хүйс тэмтрэн цөөхнийг амьд үлдээсэн учраас Япон үндэстэн нь эртний Солонгосын үр сад гэж үздэг байна.

Гэтэл яг ч тийм биш байж болох талтай бололтой.

Нэгдүгээрт Япон хэл бол маш өвөрмөц, ховор хэлний төрөл бөгөөд өөрийн багтах хэлний аймаг дотроо цорын ганц, тусгаарлагдсан хэл хэмээн үзэж байсан үе ч бий. Гэхдээ энэ арал дээр бас рюкю хэмээх хэл байсныг тогтоосон бөгөөд хэл шинжээчдийн үзэж байгаагаар япон болон рюкю хэл нь эртний Япон хэл хэмээн нэрлэсэн тэр хэлнээс  үүсжээ.

Харин энэ хэл нь Солонгос хэлтэй ямар нэг хамаагүй ба Солонгос хэл нь алтайн хэлний аймагт багтдаг монгол, эвенк, узбек, түрэг, хакас зэрэг хэлтэй гарал угсаа нэгтэй юм.

Мөн япон хэл нь алтайн хэлний нэг мөн, харин олон зуу, мянган жилийн турш тусдаа байснаас ихээхэн өөр болсон хэл гэж үзэх хүмүүс бас бий. Ийм байсан байлаа ч гэсэн уг хэл нь рюкю хэлтэй хамтран нэгэн шинэ хэлний аймаг үүсгэсэн гэж үзэхэд буруу зүйл үгүй болов уу.

Хоёрдугаарт, манай эриний өмнөх 1000-аад оны үед олон мянган хүн Солонгосын хойгоос энд нүүдэллэн ирнэ гэдэг байж боломгүй мэт санагдана. Энэ үед Японы арлууд дээр зөвхөн айну ч биш кумасо, хаято гээд  олон янзын омог аймаг амьдарч байсан бөгөөд дээрх хоёр омог нь айну хүмүүсээс ихээхэн ялгаатай , австронезийн төрлийн овог билээ.

Кумасо гэдэг нь Япон хэлээр “дайрч буй баавгай” гэсэн утгатай нэр юм. Энэ ард түмэн Кюшю арал дээр манай эриний 5-7 зуунд лав амьдарч байсан нь тодорхой бөгөөд 7-р зууны үед хойд зүгээс Ямато (Японы эртний нэр)улс довтолсны дараа тэднээс юу ч үлдсэнгүй.

Хаято-гийн хувьд тэдний өөрсдийгөө нэрлэдэг байсан нэр нь мөн л мэдэгдэхгүй байгаа юм.  Японоор “хүн – шонхор” гэсэн утгатай нэртэй эдгээр австронезичүүд нь Кюшю арлын өмнөд хэсэгт манай эриний 8-9 зуунд амьдарч байжээ. Тэдний үр удам одоо хүртэл байсаар байгаа бөгөөд Шизуока мужийн Шимизү бүст амьдардаг байна. Тэдний хэл нь хадгалагдан үлдээгүй боловч нутгийн дуудлага нь нэлээд өөр, япон хэлэнд өөр хэлний нөлөө орсон нь мэдэгддэг гэж хэл шинжээчид үздэг билээ.

Мөн Жёмоны үеийн хүмүүс болох манай эриний өмнөх 13 000-аас манай эриний 300 оны үед буюу дунд чулуун зэвсгийн үеэс шинэ жилийн чулуун зэвсгийн үед оршин байсан ард түмнийг бас мартаж болохгүй. Эрдэмтэд энэ үеийн олон булш хиргисүүр олсон ба тэдгээр нь бүгд Японы уугуул ард түмэн гэх айнучуудын булш биш байсан нь Жёмоны үеийн хүмүүс амьдран байсан гэх дээрх онолыг баталж байгаа хэрэг юм.

Тэр үеийн хүмүүсийн олон овог аймаг нь монголоид байсан бол харин айну хүмүүс нь сахал үс ихтэй өөр үндэсний хүмүүс . Тэрхүү монголоидуудыг ДНК-ийн шинжилгээгээр хань үндэстэнтэй хамаатай (одоогийн Хятадын голлох үндэстэн) гэдгийг тогтоожээ. Энэ хоёр үндэстний удам, өвөг дээдэс нь  18-38 мянган жилийн тэртээ их газар дээр амьдарч байсан бөгөөд тэд генетикийн хувьд зөвхөн хань үндэстэнтэй төдийгүй тайвань, Филиппин, Солонгос зэрэг олон үндэстэнтэй ямар нэгэн хэмжээгээр хамааралтай байна.

Эрдэмтэд энэ бүхнээс дүгнэхдээ япончууд нь: нэгдүгээрт тус газар 10 000 жилийн өмнө амьдарч байсан арлын уугуул ард түмэн, хоёрдугаарт хойд нутаг болох Хятад, Солонгос, Сахалины арлаас нүүдэллэн ирсэн хүмүүс, өмнө болон Дорнод Азиас , Номхон далайн арлуудаас нүүдэллэн ирсэн (бүр Энэтхэгээс нүүдэллэн ирсэн байх боломж ч бий гэдэг) хүмүүс зэрэг хэд хэдэн улс овог аймгуудын дундаас бий болсон  үндэстэн гэж үзэж байна. 

CAAK.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen