Мянган хүүхдийн зуслан ашиглалтад оруулна хэмээн хотын дарга "том" амлав
Хоёр жилийн дараа нийслэлийн хүүхдүүдийг амраах зуслантай болгоно хэмээн хотын дарга Б.Пүрэвдагва "том" амлалтыг өчигдөр өгөв.
Тэрбээр “Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувиар нэг дор 1,000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр энэ жил эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна.
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар эхэлсэн “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөнийг нийслэл хотод эхлүүлнэ. Түүнчлэн Хүүхэд хөгжлийн ордны засвар, тохижилтын ажлыг эхлүүлж, мэдээллийн технологи, хиймэл оюун, англи хэл, инновац, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх танхимуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар төлөвлөөд байна” гэв.
Ташрамд, энэ онд Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Хамгийн сүүлд 48 жилийн өмнө “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслан ашиглалтад орж байжээ



