Т.Даваадалайн оронд НЗД-ын орлогчийн суудалд хэн суух вэ?!

Т.Даваадалайн оронд НЗД-ын орлогчийн суудалд хэн суух вэ?!

 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай шүүхийн байгууллагад шалгуулахаар ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн билээ.

Түүнийг Туулын хурдны замын тендертэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, улмаар яллагдагчаар татагдаад буй. 

Тодруулбал, тэрбээр эхнэрийнхээ үеэл дүүд 5.6 тэрбум, найзынхаа хамаарал бүхий хоёр аж, ахуйн нэгжид 709 сая төгрөг, эхнэрийнхээ хувьцаа эзэмшдэг компанид 47.9 сая төгрөг тус тус шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.

Тэгвэл түүний оронд хэнийг НЗД-ын орлогчоор томилох вэ? гэсэн асуулт хариултаа эрэн эзэнгүй байсаар нэлээдгүй хэдэн өдөр боллоо. Түүний суудалд хэнийг томилох талаарх асуудалд  НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбатыг томилохоор яригдсан эхэлсэн гэх мэдээлэл чих дэлслээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат гэж хэн бэ?

  • ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1988-1998 он Архангай аймгийн Их тамир сумын сургууль /БҮРЭН ДУНД/

1998-2002 он МУБИС-ийг Багш /БАКАЛАВР/

2005-2007 он Удирдлагын академийн Удирдахуйн ухаан /МАГИСТР/

  • АЖЛЫН ТУРШЛАГА

2000-2004 он Нийслэлийн 23 дугаар дунд сургуульд багш

2004-2011 он Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга

2011-2013 он Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга

2013 он Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга

2013-2016 он Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч

2016-2020 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

2018-2020 он нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга

2020-2024 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen